Алтанбулаг боомтоор иргэдээ татан авна

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 05

Улсын онцгой комиссоос ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг энэ сарын 5, 6-ны өдөр Алтанбулаг боомтоор татан авахаар шийдвэрлэжээ. Дээрх өдрүүдэд хилийн боомтыг зөвхөн 10:00-20:00 цагийн хооронд нээж, иргэдийг нэтрүүлнэ.

Хилээр нэвтрэх иргэд коронавирусний шинжилгээг урьдчилан хийлгэсэн байх,

Тусгаарлах байрны төлбөр болон тээвэрлэлтийн зардлыг төлсний дараа иргэдийг хилээр нэвтрүүлэхийг анхаарна уу.

Иргэд та бүхэн заасан дансанд төлбөрөө хийхдээ РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичээрэй.

Түүнчлэн хувийн аюулгүй байдлаа сайтар хангахыг зөвлөж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top