Б.Ариунболор: Би өөрийгөө АРВАН хүүхэдтэй гэж боддог

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 06

Долоон сартайгаас 19 насны арван хүүхдийг өсгөж буй 21 настай Б.Ариунболор охин үсчин хийж ар гэр,  олон бяцхан дүү нарыгаа өсгөхөөр хичээж ажиллан, хандивын аян өрнүүлж байгаа билээ. “Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор”-т жилийн өмнөөс байрласан цэцэрлэгийн насны гурав, сургуулийн насны таван дүүгээ өөр дээрээ  өсгөхөөр олон сар хичээсний эцэст хоёр сарын өмнөөс түр дасгах үйлчилгээгээр авсан юм. Олон хүүхдийн хоол цай хийхээр гэр бүгчим болчихдог болохоор манайх үргэлж хаалгаа нээлттэй байлгадаг гэсээн Б.Ариунболор угтлаа. Түүнтэй ярилцан суухад гар утас нь үргэлж хангинаж, сэтгэлийн дэм хайрлаж байсан юм.

“Улаанбаатар гурил” ХХК-аас нэг жилийн гурилын хэрэгцээг нь хангая гэж ярьж байв. Хүмүүс түүнд туслах хандивын аян эхлээд гуравхан хоногийн хугацаа өнгөрөхөд 18 сая төгрөг шилэн дансанд цугларсан аж. Гадаадад байдаг монголчууд  Ариунболорын гэр бүлд 10,000 ам.долларын хандив цуглуулан өгнө хэмээн холбогдоход түүний харц итгэл найдвар, баяр талархлаар дүүрч байгаа нь илхэн харагдлаа. Ганц бие өрх толгойлсон ээжүүд түүнтэй холбогдож сэтгэлийн дэм өгч, урам авч байгаагаа илэрхийлж буйд нь баяртай байгаагаа инээмсэглэн өгүүлсэн юм. Хамгийн түрүүнд тэдэнд өөрийн гэсэн орох орон байртай болох л чухал санагдлаа. Хандивынхаа мөнгөөр байр авч дүү нараа өөр дээрээ авах нь түүний хамгийн том зорилго ажээ.

Ариунболор “Би 12 настай байхаасаа бие дааж, тусдаа амьдарч эхэлсэн. Багаасаа ажил хөдөлмөр хийж, олсон мөнгөө ээж дүү нартаа өгдөг байв. Миний хүсэл бол хуримын болон гоёлын даашинзын загвар зохион бүтээгч болох. Хэдэн жилийн өмнө хуримын болон монгол дээл оёдог “Этно” салонд дагалдангаар сурч байсан боловч боломж бололцоо тааруу байсан учир больсон юм. Ингээд үсчний дамжаанд сууж бор зүрхээрээ хөдөлмөрлөн амьдарч эхэлсэн дээ. Ээжийгээ өөд болсноос хойш дүү нараа боловсролтой мундаг хүн болгохын тулд ухарч няцах эрхгүйгээр хичээж хөдөлмөрлөж байна” хэмээн бидэнд ярилаа.

Түрээсний байранд өдгөө ам бүл 11-үүлээ амьдарч байгаа бөгөөд гурав нь охин, найм нь хөвгүүн юм. Айлын том эгч Ариунболор нь 21 настай бөгөөд түүний охин Бөртэ-Үжин долоон сартай. Дундах эгч  19 настай Ариунчимэг нь хоёр настай Чингисийн ээж. Энхтөр 15, Энхбаяр 13, Есөн-Эрдэнэ 11, Алдарбаяр ес, Отгонбаяр долоо, Төгсбуян тав, Төгсжаргал гурван настай. Том хүү С.Энхтөр “Би айлын том хүү учраас дүү нараа хамгаалж, түшиж тулах асар том хариуцлага надад бий. Дүү нар маань миний үгэнд үргэлж ордог. Би зурах болон сийлбэр хийх сонирхолтой. Эгч маань намайг өөрийнхөө хүсэл сонирхлыг дагавал амжилтад хүрнэ гэж хэлдэг. Тиймээс Монгол Солонгосын хамтарсан “МонСо” сургуульд материалаа бүрдүүлээд өгчихсөн байгаа. Ээж минь надад дүү нараа харж хамгаалж яваарай гэж үргэлж захьдаг байсан. Асрахад ирж байгаа зарим хүүхдүүд эцэг эхээсээ дайжиж гэрээсээ зугтаж ирсэн байдаг. Үр хүүхдээ орхиж байгаа хүмүүст хандаж буруу алхам хийж байна даа гэж хэлэхийг хүсдэг шүү” гэж өөрийн бодлоо хуваалцсан юм. Харин таван настай Төгсбуян нь асрамжийн газар байснаас эгчтэйгээ байх сайхан байна гэж эрхлэнгүй хэлэв. Ариунболор “Хүмүүс дүү нарыг минь салгаж нэг, нэгээр нь авч хар бор ажил хийлгэх гэдэг. Үүнд нь би дургүй. Би байгаа цагт хэзээ  ч дүү нараа нэг нэгнээс нь салгахгүй, ажил хөдөлмөр хийлгэхгүй гэж боддог. Хүүхэд хүүхдээрээ байж, эрхэлж тоглож, элэг бүтэн, аз жаргалтай өсөөсэй  гэж хүсдэг” хэмээн том хүн шиг эрсхэн хэлсэн юм.

Одоогийн амьдарч буй байрыг тэрбээр 700 мянган төгрөгөөр түрээсэлж байгаа бөгөөд хоол хүнстэйгээ нийлээд нэг сарын зардал хоёр сая төгрөг болдог байна. Дүү нараа мундаг хүн болгож өсгөн ирээдүйд “Есөн-Эрдэнийн сан” байгуулж тусламж хэрэгтэй байгаа хүүхдүүдэд туслах нь түүний зорилго ажээ. “Баян тансаг байхаас илүүтэй элэг бүтэн амьдрал хамгийн жаргалтай. Амьдралд тохиолдсон жижигхэн зүйлээс ч аз жаргалыг мэдэрч, байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх ёстой болохыг ойлгосон. Миний дүү нар өсөж томроод эгчийнхээ ачийг хариулж, хаа ч газардуулахгүй амьдруулж чадна гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байдаг даа. Хүн санхүүгийн эрх чөлөөнд хүрээд хүссэн бүхнээ авч чадах хэмжээний баян байсан ч өөрт байгаадаа сэтгэл дүүрэн байж, өөр бусдад илүүчилж тусалдаг байх нь зөв гэж бодож явдаг даа” хэмээн Ариунболор хэлээд бидний яриа өндөрлөлөө.

ЭХ СУРВАЛЖ: Өглөөний сонин 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Giichin(174.194.133.57) 2020 оны 07 сарын 07

Yu ch gemeer yumb dee

0  |  0
Цэцэгэн(66.181.190.64) 2020 оны 07 сарын 07

Сайхан сэтгэл чиний зорилго тэмүүлэл чинь их мундаг юмаа зам харгуй нь дардан байж заяа буян нь тэгш байж есөн хүсэл чинь биелэх болтугай Эрүүл энх АЗЖАРГАЛААР дүүрэн байг эрдэм боловсролтой сайн хүмүүс болоороы

0  |  0
Zochin(87.66.142.201) 2020 оны 07 сарын 07

12 nastaigaasaa bie daaj tusdaa amidarsan??? Yu gesen uguu, bi oilgosongui. Iim olon huuhed yah gej gargaad bdgiin beeeee, amidral hetsuu humuus arai l yuma....odoo bugd l hunii umnuus amidarch bga yum shig tuslamh, ayan... Bair ger geed l.... Mongolchuud arai l sonin amudraad bnaa, naadah chin tuslaad bgan bish ar araas ni belenchildeg humuusiig gargaad bna sh de,

0  |  0
Munh(59.153.112.239) 2020 оны 07 сарын 09

Nihur n tusdaaa amidardag gsen arai l ih huuhed bn ene ohin ch gsen har bagaasa huuhed gargaj,joohon zambaraagui sanagdlaa odoo ued tgd deeres n uursduu oroh oronchgui bjiij iim ih huuhed tsuvuulad bh n buruu tur zasagiin buruu ch bish uursduu belgiin ajil het oh hioj bn sorry minii l bodol

3  |  1
zochin(176.158.21.29) 2020 оны 07 сарын 09

Xyyxdyydiin aav ene niitleliig unshaad xyyxdyydteigee uulzaj ted nariigaa esgej xymyyjyylne x gedegt naidaj baina Xoer tom egchiin xyyxdyydiin aavuud bas ene niitleliig unshaad negiig bodoosoi gej xysej baina

2  |  0
Hetsy amudral bn(66.181.185.190) 2020 оны 07 сарын 09

Hatuuhan helehed tuluvlultgyu amudral bnaa. Eej aab n ene niigmiig oilgoh heregtei. Ene olon huuhdiig bier bird n daatgaj zolios Bolton. Tom 2 egch ch gsn bagasa huuhed gargasan bn. Nuhurgyu haragdaj bn.

3  |  1
Tsolmon(59.153.112.239) 2020 оны 07 сарын 09

Amjilt denduu ih duu bn aa ene olon huuhduudiin etseg yasiin bol

2  |  1
Top