ОЛОН ӨНГӨ: Бэртэгчин

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 07

Монгол хүний тодорхойлолт юу вэ гэвэл шууд бэртэгчин гэдэг ганц үг тохирсон хариулт байж мэднэ. Бусад нь хөх толботой, цагаан цайлган, тэнгэр заяат гэх мэтээр өөрсдийгөө тодорхойлж болох юм. Гэхдээ бидний өдөр тутамдаа хийж буй үйлдэл, ой тойрондоо гаргаж буй зан ааш өөрсдөдөө өгдөг гоё сайхан тодорхойлолтуудаас хол зөрдөг. Зөрөх ч багадана. Тэс эсрэгээрээ хэт амиа бодсон, хувиа хичээмтгий бэртэгчин зан л өнөөгийн биднээс ихэнхдээ цухалздаг. Жишээлбэл, дэлгүүрийн гадна цэлийсэн том зогсоол байхад, автомашинаа заавал хаалганд нь тулгаж тавин өөртөө болон өрөөлд дараа болдог хүнийг монгол хүн гэнэ.

Дэлгүүрт ороод дугаарлахаас зайлсхийн дахиад л чирэгдэл үүсгэдэг хүнийг монгол хүн гэнэ. Хоёр хүн зэрэг үйлчлүүлэх боломжтой газрыг ганцаараа эзэгзэхийг монгол хүн л чадна. 3-4 хүн зэрэг үйлчилгээ үзүүлэх боломжтой боловч бусад нь зүгээр зогсож, нөгөө нь хөлсөө урсгах нь зөвхөн монгол хүний зан чанар байх. Ер нь ганц дэлгүүрээр ороод гарахад л монгол хүний талаар ийм дүгнэлттэй үлддэг. Түүнээс цаашаа бол бүр ярьж, бичихээс ичмээр.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.161.127) 2020 оны 07 сарын 07

Кассан дээр ганц хүн зогсож байхад урдуур дайна шүү.

0  |  0
Zochin(66.181.180.254) 2020 оны 07 сарын 07

Маргааш гэж хойшлуулдаг. Эсвэл яаг ажил хийх гээд ирэнгүүт шүүмжилдэг түрэмгий зантай

0  |  0
Иргэн(202.9.46.61) 2020 оны 07 сарын 07

ГЭНЭН ЦАЙЛГАН, ГҮНДҮҮГҮЙ ХҮН ГЭЖ ХӨЛДҮҮ ДҮНХҮҮ ХҮМҮҮСИЙГ ХЭЛДЭГ

1  |  0
Top