Коронавирусний гарлын талаар цочирдом дүгнэлт хийжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 06

Шинэ төрлийн SARS-CoV-2 коронавирус өнгөрсөн өвөл Хятадын Ухань хотод анх дэгдэхээсээ өмнө унтаа байдалд байсан бөгөөд байгалийн хүчин зүйлсийн нөлөөгөөр гарч ирсэн гэж Оксфордын нотолгоонд суурилсан анагаах ухааны төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Том Жефферсон дүгнэжээ.

Коронавирус дэлхийн янз бүрийн оронд тодорхой хугацаанд байсаар ирсэн гэж эрдэмтэн дэлхийн бүх улс орноос авсан мэдээлэл дээр үндэслэн дүгнэсэн байна. Тухайлбал, КОВИД-19 халдварын анхны тохиолдол Хятад улсад бүртгэгдэхээс есөн сарын өмнө буюу 2019 оны гуравдугаар сард Испанийн Барселон хотын бохир уснаас авсан дээжид коронавирусний ул мөр илэрчээ. Италийн Турин болон Милан хотын бохир уснаас өнгөрсөн арванхоёрдугаар сард авсан дээжид хийсэн шинжилгээ мөн эерэг дүнтэй гарсан байна. АНУ-ын Өмнөд Жоржиа мужаас Буэнос Айресын чиглэлд аялж байсан усан онгоцноос анхны халдвар илэрч байсан тухай тэрбээр дурджээ.

Жефферсон өнгөрсөн зууны эхээр дэгдсэн Испанийн томуугийн вирусийг мөн судалжээ. 1918-1920 оны хооронд Испанийн томуугаар 100 сая орчим хүн нас барж, дэлхийн хүн амын гуравны нэг нь халдварласан. Гадаад ертөнцтэй ямар ч холбоо, харилцаагүй байсан Баруун Самоагийн хүн амын 30 орчим хувь энэ вирусээр халдварласан нь эрдэмтний анхаарлын татсан байна. Түүний үзэж буйгаар, вирус үүсгэгчид хаанаас ч ирдэггүй, хаашаа ч явдаггүй байна. “Тэд энд байсаар ирсэн ба ямар нэгэн зүйл тэднийг идэвхжүүлдэг. Магадгүй дэлхийн хүн амын нягтшил эсвэл хүрээлэн буй орчны нөхцөл байдал үүнд нөлөөлдөг байж болзошгүй. Үүнийг л бид судлах ёстой” гэж Жефферсон онцолжээ. Вирус агаар дуслын замаар төдийгүй бохир усаар дамжин хүнд халдварладаг байх талтай гэж тэрбээр мөн үзэж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(112.224.65.83) 2020 оны 07 сарын 06

Mgold bas 11 sard aimar haniad bsaan er edgehguu bsan argaa baraad karantilsan shuu dee surguuli tsetserleg

0  |  0
Top