СБД-ийн 16 дугаар хорооны өрхийн эмнэлэг авто машинтай боллоо

2020 оны 07 сарын 06

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны “Мандам” Өрхийн эрүүл мэндийн төвд эмнэлгийн тусламж үйлчилгээний зориулалтын авто машин хүлээлгэн өгөх үйл ажиллагаа өнөөдөр /2020.07.06/ боллоо. Энэхүү эмнэлгийн зориулалтын автомашиныг “Саплей чейн” ХХК-ийн хамт олон болон иргэн Э.Мандуул санаачлан Япон улсын Фүкүока мужийн Фүкүока хотын төв Гал сөнөөх газраас санхүүжүүлж олгожээ.

Ингэхдээ тэд дүүргийн Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр хотын төвөөс 15 км зайтай оршдог, 749 га газар нутгийг хамардаг, гэр хорооллын хамгийн их хүн амтай тус хороог сонгосон байна.

Эмнэлгийн тусламж үйлчилгээний авто машинтай болсноор иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ түргэн шуурхай хүрч, чанарт ахиц гарах олон давуу талтай.

Дашрамд танилцуулахад санаачлагч Э.Мандуул нь эмч мэргэжилтэй, Япон улсад ажиллаж амьдардаг. Түүний аав н.Энхжаргал нь эмч хүн байсан бөгөөд тус дүүргийн Эрүүл мэндийн төвд олон жил ажиллаж байжээ. Тиймээс аавынхаа дурсгалд зориулж, энэхүү сайн үйлсийг хэрэгжүүлж байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top