Иргэд, байгууллагыг "Шарилжгүй Улаанбаатар" аянд идэвхтэй оролцохыг уриалж байна

2020 оны 07 сарын 08

Улаанбаатар хотын Захираргчийн ажлын албанаас "Шарилжгүй Улаанбаатар V" аяныг зарлалаа. Аянд иргэн, Аж ахуй нэгж байгууллагууд, СӨХ бүр идэвхтэй оролцон, шарилж, луулийг цэвэрлэн, олон мянган хүнийг харшилтай болох эрсдэлээс сэргийлэхийг уриалж байна.

ЗӨВЛӨМЖ: Шарилж, луулийг цэвэрлэхдээ хөрсөнд 5-10 см үлдээж, тайралт хийхийг эрдэмтэд зөвлөж байна. Ингэж тайралт хийснээр хөрсийг хамгаалж, эрүүлжүүлэх ач тустай юм.

ТАНЫ ОРОЛЦОО: Хашааныхаа дотор болон түүний ойр орчим, мөн таны амьдардаг байр, хүүхдийн тоглоомын талбайн эргэн тойронд ургасан шарилж, луулийг цэвэрлээрэй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gjhdjy(66.181.168.8) 2020 оны 07 сарын 08

зөв шүү, цаг хугацаандаа хийгдэж байна

0  |  0
Top