Баяр наадмын өдрүүдэд "13 дугаар зуун цогцолбор"-т нийтэд үйлчлэх үйлчилгээ зохион байгуулагдахгүй гэж Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссоос мэдээлж байна.
Комиссын дэд дарга, Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлэхдээ “Наадмын өдрүүдэд иргэд Хүй долоон худаг руу зорчихгүй байх хэрэгтэй. Хамгаалалтын бүс рүү иргэдийг оруулахгүй. Телевизийн сувгууд болон олон нийтийн сүлжээгээр дамжуулаад наадмын үйл ажиллагааг хүргэнэ” гэв.
Баяр наадмын үйл ажиллагаанд оролцох бөхчүүд, уяачид, сурчид гээд хүмүүсийг нийлүүлээд тооцохоор их олон хүн нэг дор цуглах гээд байна. Тиймээс хотынхоо төвд Цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах боломжгүй. Мөн Хүй долоон худагт зохион байгуулахад эрсдэлтэй учраас "13 дугаар зуун цогцолбор"-т зохион байгуулахаар болсон гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )