Бороо их орсны улмаас орон нутгийн зам усанд автлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 09

Цаг уур, орчны шинжигээний газраас ирүүлж байгаа мэдээгээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай, усархаг аадар бороо орох төлөвтэй байгаа тул иргэд тээвэрчид та бүхэн үер усны аюулаас болгоомжилж, амь нас, эрүүл мэндээ болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

2020 оны долоодугаар сарын 9-ний өдрийн 15:50 цагийн байдлаар Төв аймгийн нутаг дэвсгэр Баянхангайн цаана байрлах Атар 13 гэх газар аадар бороо их орсоны улмаас их хэмжээний ус бууж, Лүн, Эрдэнэсант сумын ойролцоох замын зорчих хэсэгт эвдрэл үүсч зорчих хэсэг усанд автсан байдалтай байна.

Хөдөө орон нутагт зорчих зайлшгүй шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж анхаарал болгоомжтой замын хөдөлгөөндөө оролцоно уу гэж ТЦА-наас мэдээллээ. 

БИЧЛЭГ ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.126.89.236) 2020 оны 07 сарын 09

Olon terbumaar 13 zuun nertei Battulgiin biznesiig manduulj bsihaar zamaa zasaach ee

0  |  0
Zochin(66.181.188.221) 2020 оны 07 сарын 09

Нуахын үер

0  |  0
z(64.119.22.11) 2020 оны 07 сарын 09

naadaad bhaar zamaa zasaachee

1  |  0
Top