Лүн, Эрдэнэсантын ойролцоох зорчих хэсэг үерт автаад байна

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 09

Цаг уур, орчны шинжигээний газраас ирүүлж байгаа мэдээгээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай, усархаг аадар бороо орох төлөвтэй байгаа тул иргэд тээвэрчид та бүхэн үер усны аюулаас болгоомжилж, амь нас, эрүүл мэндээ болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. 2020 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 15:50 цагийн байдлаар Төв аймгийн нутаг дэвсгэр Баянхангай, Атар 13 гэх газар аадар бороо их орсоны улмаас их хэмжээний ус бууж, Лүн, Эрдэнэсант сумын ойролцоох замын зорчих хэсэгт эвдрэл үүсч, зарим хэсэгт зам хаагдаж зорчих хэсэг усанд автсан байдалтай байна. Хөдөө орон нутагт зорчих зайлшгүй шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж анхаарал болгоомжтой замын хөдөлгөөндөө оролцоно уу.

2020 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 15:45 цагийн байдлаар Төв аймгийн нутаг дэвсгэр Баянхангайн орчим Атар 13 гэх газар аадар бороо их орсоны улмаас зорчих хэсэг усанд автсан байдалтай байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top