ЦАГ АГААР: Ихэнх нутгаар усархаг бороо орно

2020 оны 07 сарын 10

Наадамчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар усархаг бороо, 11, 12-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулж байна.

 

2020 оны долоодугаар сарын 10-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай.  

Салхи: Нутгийн баруун хагаст баруун хойноос бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө говь, талын нутгаар секундэд 14-16 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 16-21 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Халх голын хөндийгөөр 27-32 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсэж шөнөдөө 12-14 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

 

2020 оны 7 дугаар сарын 11-нээс 7 дугаар сарын 15ыг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

11-нд нутгийн зарим газраар, 12,14-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун болон төв аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

 

Эх сурвалж: УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top