Төв аймгийн Лүн сумын чиглэлд хөдөлгөөн түр хаалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 07 сарын 09

Өнөөдөр 15:50 цагаас хойш Төв аймгийн нутаг дэвсгэр Баянхангай, Атар 13 гэх газар аадар бороо их орсны улмаас их хэмжээний ус бууж, Төв аймгийн Лүн, Эрдэнэсант сумын ойролцоох замын зорчих хэсэгт эвдрэл үүсэж, зарим хэсэгт зам хаагдаж зорчих хэсэг усанд автсан байдалтай байна.

Лүн суман дахь үерийн нөхцөл байдал хүндэрсэн тул тус чиглэлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хаасныг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Хөдөө орон нутагт зорчих зайлшгүй шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөндөө оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top