Ширүүн бороо, цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан нийслэлийн зарим дүүрэгт цахилгаан тасарчээ.
Үүнтэй холбогдуулан "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" компаниас мэдэгдэл гаргалаа.
Мэдэгдэлд "Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан өнөөдөр (2020.07.09) нийслэлийн зарим хэсэгт цахилгаан хангамж тасалдаж байгаатай холбоотойгоор 70047004 дуудлагын утас хэрэглэгчдийн дуудлагыг 20 сувгаар зэрэг, тасралтгүй авч байгаа ч зарим дуудлагаа алдаж байгаа тул та бүхнээс хүлцэл өчье. Гарсан гэмтэл саатлыг яаралтай засварлахаар шуурхай үйлчилгээний бригадуудыг хүч нэмэгдүүлэн ажиллаж байна" гэжээ.
Эх сурвалж: УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК
Сэтгэгдэл ( 0 )