Орон нутгийн замын нөхцөл байдлыг 94722413 утаснаас ЛАВЛААРАЙ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 07 сарын 10

Өнөөдөр нутгийн зүүн хагаст усархаг бороо, 11, 12-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулж байна.

Түүнчлэн Төв, Хэнтий аймгийн нутгаар бороо их орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэх эрсдэлтэй байна. 

Аадар бороо орж, авто замын зорчих хэсэгт аюултай нөхцөл бий болсон учраас Улаанбаатар хотоос Дархан, Арвайхээр, Чойр, Мандалговь, Өндөрхаан  чиглэлд зорчихгүй байхыг Улсын онцгой комисс анхааруулж байна‼️‼️‼️

Орон нутгийн авто замын нөхцөл, бэлэн байдлын талаарх мэдээлэл авах бол Зам тээврийн хөгжлийн төвийн 94722413 дугаарын утсанд залгах боломжтойг сануулъя. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тууд(139.5.216.206) 2020 оны 07 сарын 10

Мааш зүйтэй санал санаачлага бнаа баярлалаа

0  |  0
Туул (139.5.216.206) 2020 оны 07 сарын 10

Цаг үеэ олсон мааш зүйтэй санал бнаа баярлалаа

0  |  0
Туул(139.5.216.206) 2020 оны 07 сарын 10

Маш зөв зүйл санаачилжээ баярлалаа

0  |  0
Top