Наадмын үеэр хотоос 420 гаруй тээврийн хэрэгсэл ЗАМД ГАРАХ төлөвтэй байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 07 сарын 10

Баяр наадмын өдрүүдэд хот хоорондын 54 чиглэлд хуваарийн дагуу Улаанбаатар хотоос 425, орон нутгаас 439, нэмэлтээр 106 тээврийн хэрэгсэл замд гарахаар төлөвлөгджээ. 

Архангай, БаянӨлгий, Баянхонгор, Завхан, Ховд, Хөвсгөл чиглэлд зорчигч урсгал нэмэгдэх хандлагатай байна.

Эрхэм жолооч та өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж анхаарал болгоомжтой замын хөдөлгөөндөө оролцоорой.

Баталгаатай, даатгалтай, хяналттай тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлэх нь зорчигч таныг эрсдлээс хамгаална гэж Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top