Төв аймгийн Эрдэнэ сум орчмын замд ХҮНДРЭЛТЭЙ нөхцөл үүсжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 07 сарын 10

Төв аймгийн нутаг дэвсгэр дэх Баяндавааны замд анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.

Улаанбаатар хотоос зүүн аймгийг чиглэсэн замд буюу Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт усархаг аадар бороо ихээр орсны улмаас тус сумын Баяндавааны зүүн талд замын зорчих хэсэг рүү шороо, чулуу урсан орж, зорчих хэсэг бохирдон, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүсжээ.

Тиймээс жолооч нарыг орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top