Улаанбаатар руу ирэх автобуснууд 2-3 цагаар хоцорч ирж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 07 сарын 11

Улаанбаатар хотоос гарч байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим их байгаагаас шалтгаалан орон нутгаас Улаанбаатар хот руу ирэх автобуснууд хуваарьт цагаас 2-3 цагаар хоцорч ирж байна.

Иймд та бүхэн угтаж буй автобусныхаа байршлыг www.transdep.mn/gps/ вэб хуудаснаас харах болон 19001234 утсаар тодруулах боломжтой юм. 

13:00 цагийн байдлаар Сонгинохайрхан зорчигч тээврийн төвөөс орон нутгийн 13 чиглэлд 27 тээврийн хэрэгслийн 1171 зорчигч замд гарлаа гэж Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top