ИХ НАС: Сэрээтэрийн Баярсайханы ХАВЧИГ ХАЛИУН торгон жолоо өргүүллээ

2020 оны 07 сарын 11

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын Их насны морьдын уралдаанд  179 хүлэг 25 км зайд шандас хурдаа сорьж, наадамчин олноо баясгалаа.

Түрүү магнайд:

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат уяач Сэрээтэрийн Баярсайханы хавчиг халиун морь түрүүлж, торгон жолоогоо өргүүллээ. Өнгөрсөн жил төрийн их баяр наадамд соёолон насандаа гуравт хурдалсан.

Аман хүзүүнд:

Багахангай дүүргийн харьяат Монгол Улсын манлай уяач Ганбаатарын Буянтогтохын уяж хурдуулж байгаа Завхан аймгийн Завхан мандал сумын Цэрэндоржийн Мөнххуягийн янзага цавьдар хурдаллаа.

 

Айргийн гуравт:

Дундговь аймгийн Хулд сумын Монгол Улсын манлай уяач Баярсайхан Дагва-Очирын уясан Говь-Алтайн Гантөмөрийн Чинзоригийн живэрт хээр морь,

Айргийн дөрөвт:

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач Төмөрбаатарын Галбадрахын бор морь

Айргийн тавд:

Ховд аймгийн Буян сумын Жадамбын Болдын уясан Энхбаярын Батсуурийн Эрдэнэбаярын загалсаарал хурдаллаа.

Зурагаа:

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат Монгол Улсын Тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын зээрд.

Долоо:

Манлай уяач Г.Буянтогтохын уясан, Өвөрхангай аймгийн Уянга сумын Давааноровын Ганбаатарын бор морь.

Найм:

Цэрэн-Очирын буурал морь

Ес:

Хүүгийн Түмэнбаярын буурал морь

Арав:

Цогт-Очирын Дамдины цоохор тус тус хурдаллаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top