Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст өчигдөр /2020.07.12/-ны өдөр "Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт машины ард өөрийгөө боомилсон байдалтай хүүхэд байна" гэх дуудлага мэдээлэл 20 цаг 24 минутанд иржээ.
Дуудлагын дагуу эргүүлийн офицер цагдаагийн ахмад Г.Жонон, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Ч.Отгонтөр нар шуурхай очиж шалган, 11 настай хүүхдийн амь аварсан байна.
Тухайн хүүхэд "Стана" маркийн автомашины ард талын тээшнээс уясан уяагаар тоглож байхдаа санамсаргүй байдлаар хоолойгоо боомилж ухаангүй шокийн байдалтай, бие нь хөрсөн байдалтай байсан аж.
Ингээд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, амьсгал дэмжих массажийг 20-иод минут хийсний дүнд ухаан оруулжээ.
Сэтгэгдэл ( 1 )
ашнуй дээ их баярлалаа.хуухдийн амь аварчээ.