Хоёр хүн хийнд түлэгджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 16

Баяр наадмын өдрүүдэд зөрчил дуудлага харьцангуй бага байсан талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ. Баярын өдөр ирсэн дуудлагаас нэг ноцтой дуудлага нь долоодугаар сарын 14-нд Чингэлтэй 6 хороо, 44 байр, 9 дүгээр орцонд хийн ахуйн газ дэлбэрч хоёр иргэн түлэгдсэн байна. МХЕГ байцаагч газар дээр нь ажиллахад тухайн байр шалаа цөмөлж, ахуйн газыг доод давхарлуу оруулан хэрэглэж байсан аж. Энэ бол ноцтой зөрчил  гэдгийг мэргэжлийн хяналтын байцаагч санууллаа. Тиймээс Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулахаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар хүлээлгэж өгсөн байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.178.52) 2020 оны 07 сарын 16

YAMARCH ERGUU ORKUUD YUM BE DEE , END TEND DELBERCH < SHATAJ < JIWEED , ONKHOLDOOD L , YASAN UKHAMSAR KHARYUTSLAGAGUY , orkuud yum be dee \n

0  |  0
Top