Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэрэмжит цогцолборын нээлт боллоо

2020 оны 07 сарын 16

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өөрийн нэрэмжит нэрэмжит цогцолбор талбайтай болжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг угтан байгууллагын чиг үүрэг, түүний онцлогийг иргэд олон нийтэд зөв сурталчлан таниулах, үе үеийн ахмадууд болон албан хаагчид, үр хүүхэд, иргэдийн чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх эрүүл орчныг бий болгох зорилгоор "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэрэмжит цогцолбор" талбайг баяр наадмын өдөр /2020.07.10/ нээлээ. 

Энэхүү талбай нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын чиг үүрэг, түүхэн замналыг илэрхийлсэн хүндэтгэлийн хөшөө,  жагсаалын талбай, сүүдрэвч, бялдаржуулах цогцолбор, дугуйн зогсоол, хүүхдийн тоглоомын талбай  зэргээс бүрджээ. 

Цогцолборын нээлтэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга болон даргын зөвлөлийн гишүүд, хотын бүсийн анги, байгууллагын дарга, ахмад ажилтан, алба хаагчид оролцсон байна.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зочлон ирж буй иргэд та бүхэн бүтээн байгуулалтуудыг хайрлан гамнаж, цэвэр цэмцгэр зочлоорой.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.46.234) 2020 оны 07 сарын 17

Huuhdiin togloom n talbai atal ton hund zoriulsan met hiijee, ter modon sandal , suuj bgaad hoishoo huuhed unanav tsement bna aimar yum yadaj uur gazar bairluulaach, alhm tutam ayultai orchin g tom humuus burduulh yum , er n standart bna u huuhdin togloom n talbaid

0  |  0
Top