Тарваган тахал хүнээс хүнд дамжих эрсдэлтэй байна

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 16

Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвөөс өнөөдөр /2020.07.16/ тарваган тахал өвчинтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тарвага агнах нь 2017 оноос эхлээд гурван жилийн турш хориглосон. Гэвч энэ сард тарваган тахал өвчин Говь-Алтай, Ховд аймагт гарсан билээ. Говь-Алтай аймагт гэхэд энэ сарын 12-ны өдөр 15 настай хүүхэд тарваган тахлаар нас барсан нь тогтоогдсон. Иймд тус аймагт таван суманд хөл хорио тогтоосон бөгөөд нэг тохиолдол илрэхэд 60-100 сая төгрөг зарцуулдаг байна. Сүүлийн үед энэ өвчин хүнээс хүнд дамжих маш өндөр эрсдэлтэй болсон байна. Өнгөрсөн 2019 онд Баян-Өлгий аймагт гэр бүлийн хоёр хүн тарваган тахлаар нас барсан бол энэ жил таван тохиолдол бүртгэгдсэнээс хоёр нь амь насаа алдсан. Тиймээс өөрийнхөө болон гэр бүлийн эрүүл мэнд, амь нас, нийгмийг аюулд автуулахгүй байх, тарвага агнах, тээвэрлэх, зөөвөрлөх, худалдахаас сэргийлэхийг Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвөөс анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(109.89.151.254) 2020 оны 07 сарын 16

Taxal corona xoeriig yalgaj salgaj zov shinjilj chadaj baina uu ????Corona baij balrax vii !!!

0  |  0
Иргэн(202.21.115.82) 2020 оны 07 сарын 16

Хөлдүү толгойтой, үхэр мал шиг хүмүүст хичнээн анхааруулаад нэмэргүй

1  |  0
Top