ОХУ коронавирусний вакцины эмнэлзүйн туршилт амжилттай дуусжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 20

ОХУ-ын Батлан хамгаалах яам Гамалеягийн нэрэмжит Халдварт өвчин судлал, микробилологийн үндэсний хүрээлэнтэй хамтран Н.Н.Бурденкогийн нэрэмжит Цэргийн төв госпитал дээр коронавирусний эсрэг вакцины эмнэлзүйн туршилтыг амжилттай хийж дуусгалаа гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам даваа гарагт мэдээлжээ.

2020 оны долоодугаар сарын 20-ны өглөө туршилтад оролцсон 20 сайн дурынхнаас бүрдсэн хоёрдугаар баг цэргийн госпиталаас гарсан байна. Тэд бүгд эрүүл мэндийн үзлэг орж, хяналтын цусны шинжилгээ өгчээ. Шинжилгээний дүнгээс үзвэл, сайн дурын бүр оролцогчид коронавирусний эсрэг дархлааны хариу үйлдэл илэрсэн байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top