Хонь
Өдрийг хамтын олны арга хэмжээ, удирдлагатайгаа ярилцахаас эхлүүлээрэй. Арилжаа худалдаа олз ихтэй байна. Эхлүүлсэн ажлаа дуусгаж, чухал шийдвэр гаргах гарахад тохиромжтой. Сайхан мэдээ дуулах магадлал өндөр байна.
Үхэр
Ганцаарчилсан үйл хэрэг хийх өдөр. Бодит төлөвлөгөө зохио. Өөртөө хэт итгэлтэй байх нь таагүй зүйл авчирж болзошгүй. Өдрийн хоёр дахь хагаст сонирхолтой хүмүүстэй танилцаж, найрсаг харилцаа ажил хэргийн харилцаа болно. Ил галаас хол байгаарай.
Ихэр
Хамтарсан арга хэмжээ зохион байгуулахад таатай өдөр. Аливаа гэрээ хийх, түнштэй харьцахдаа хянуур бай. Санхүүгийн алдагдал хүлээж, хууран мэхлүүлж болзошгүй. Хайр сэтгэлийн харилцаанд ялалт байгуулах гэж бүү яар.
Мэлхий
Санасан зүйл тань бүтэх ч сэтгэл нь зовниж, урам зориг тань хугарч болзошгүй. Энэ нь таны эрүүл мэнд, сэтгэл санааны байдалд нөлөөлнө. Тиймээс нөхцөл байдлыг бодитоор үнэлэхийг хичээгээрэй.
Арслан
Бизнес эрхлэхэд таатай өдөр. Арилжаа, наймаа үр дүнд хүрнэ. Эртнээс санасан ажил тань бүтэж, ашигтай гэрээ хийж, санхүүгийн байдалд нь нөлөөлөх сайхан мэдээ дуулна. Чухал шийдвэр гаргахад таатай.
Охин
Хайр сэтгэлийн амьдрал нь нэг хэвийн болсон бол өөрчлөлт хийх цаг. Тиймээс хайртай хүнтэйгээ ярилцахыг зөвлөж байна. Ойрын хүнээсээ сайхан мэдээ дулна.
Жинлүүр
Амжилттай өдөр. Таны зорилгодоо бүрэх чадвар дээшилнэ. Гэхдээ бусдад мэхлүүлэхээс болгоомжил. Томхон худалдан авалт хийхээр төлөвлөж байгаа бол дараа долоо хоног хүртэл хойшлуулаарай.
Хилэнц
Эсрэг тэсрэг өдөр. Өнөөдөр таныг амар амгалан хүрээлнэ. Баяр баясгалан, бүтэлгүйтэл ээлжилнэ. Сэтгэл санааны байдал өөрчлөгдөж, анхаарал сарних тул хамгийн энгийн даалгаврыг биелүүлэхэд тань саад болно. Ойр дотнын хүмүүстэй маргалдаж болзошгүй тул сэтгэл хөдлөлдөө бүү автаарай.
Нум
Эхэлсэн ажлаа дуусгаж, өнгөрснөө эргэцүүлэн бодож, ойр дотнын хүнтэйгээ харилцахад таатай өдөр. Таны идэвх зүтгэлийг удирдлагууд болон түншүүд тань үнэлэх магадлалтай. Ажил хэргийн харилцаа хайр сэтгэл болж хувирах талтай.
Матар
Шинэ санаа төрж, ашиг орлогын шинэ эх үүсвэртэй болоход тусална. Одууд танд хайр сэтгэлийн харилцааны талаар бодож тунгаахыг зөвлөж байна. Урьдын шүтэн бишрэгчид тань дахин гарч ирнэ. Ганц бие матрынхныг романтик учрал хүлээж байна.
Хумх
Зорилгодоо хүрэх, бусдыг татах чадвар тань нэмэгдэнэ. Энэ нь нөхцөл байдлаа сайжруулах, албан тушаал ахихад тань туслах болно. Энэ ордныхон амьдралын эрч хүчний далд эх үүсвэрийг ашиглах увдистай.
Загас
Өөрийн бодол, мэдрэмжээ илэрхийлэх шаардлага гарна. Урлагийн салбарт ажилладаг бол томоохон амжилтад хүрнэ. Туршлага хуваалцаж, ажил хэргийн уулзалт хийхэд тохиромжтой. Амралт авч, орчноо солиход гэмгүй.
Сэтгэгдэл ( 0 )