Сургууль, цэцэрлэгийн асуудлаар 14:00 цагт мэдээлэл хийнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 29

УОК өчигдөр /2020.07.28/ хуралдаж сургууль, цэцэрлэгийг хугацаандаа оруулах нь зүйтэй гэж үзсэн. Уг асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдсэн байна. Өөрөөр хэлбэл,

 

  • Цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургууль, Их дээд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт есдүгээр сарын 1-нд болно 
  • Сургууль, цэцэрлэг хугацаандаа хичээллэх бол Их дээд сургууль цахимаар хичээллэж байгаад аравдугаар сарын 5-нд танхимын хичээлдээ орно
  • ЕБС өдөрт 6-7 цагийн хичээл ордог байсныг багасгаж 3-4 цаг болгон чухал хичээлүүдийг танхимаар үзэх хувилбарыг боловсруулсан байна.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Боловсрол шинжлэх ухааны яамнаас өнөөдөр /2020.07.29/ 14:00 цагт мэдээлэл хийнэ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэцэгмаа(192.82.76.153) 2025 оны 03 сарын 13

Боловсролын сайдын хэлж байгаа үг яриа ойлгодохгүй амандаа чриад баымийм эсвэл маска авч байгаад яривал яасийм юу ч ойлгосонгүй шүү дээ

1  |  0
Top