Т.Идэрхангай: Хүннү гүрний нийслэл Луут хотыг аль 2017 онд илрүүлчихсэн байсан

Админ | Zindaa.mn
2020 оны 07 сарын 30

Хүннү гүрний нийслэл Луут хотыг малтсан археологич, доктор (Ph.D), дэд профессор Т.Идэрхангайтай ярилцлаа. Тэрбээр ОХУ-ын Барнаул хотын Алтайн улсын их сургуульд “Монгол Алтайн Түрэгийн үеийн тахилын байгууламжийн судалгаа” сэдвээр докторын зэргээ хамгаалжээ.

-Та бүхэн түүхэнд тэмдэглэгдэхээр нээлт хийж, Хүннү гүрний нийслэл Луут хотыг илрүүллээ. Судалгааны ажил эхэлсэн түүхээс сөхвөл?

-Хүннү гүрний нийслэл Луут хот, Шаньюйгийн зуны ордныг нээж илрүүлсэн нь олон улсын хэмжээнд яригдаж байгаа асуудал. Эртний хотын туурь илрүүлнэ гэдэг нь шууд мэдээд, очоод малтаад эхэлдэг юм биш. Бид бүхний 10 гаруй жилийн судалгааны үр дүн гарлаа. Хамгийн анх 2010 онд Хүннү гүрний улс төрийн төвийн төвлөрлийн судалгааг эхлүүлсэн. Энэ судалгааны гол зорилго гэвэл хүннүчүүдийн хүн амын төвлөрөл хаана байна вэ гэдгийг илрүүлэх байсан. Хүн амын төвлөрлийг илрүүлэх юм бол тэр газар нутагт ямар нэгэн хот, түүхэн олдвор байна гэж үздэг. Тухайн үед Төв Азийн хэмжээнд 7000 гаруй Хүннү гүрний оршуулгын дурсгал илрэн олдоод байсан. Тэдгээрээс 5000 гаруй нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр, үүнээс 1500 нь хаад язгууртны оршуулгын газарт байв.

Язгууртан болон жирийн иргэдийн оршуулгын газруудыг газрын зураг дээр зоогоод үзэхэд хамгийн их нь Архангай аймагт тэр дундаа Тамирын голын хөндийд маш шигүү тархалттай байсан нь анхаарал ихээхэн татсан. Тамирын голын доод урсгал Батцэнгэл сумын нутгаар урсах 60х30 километр радиус талбайд 1500 орчим булш байсан нь тэнд Хүннүгийн үндсэн хүн амын төвлөрөл байжээ гэдэг таамгийг шууд зааж байлаа. Тэр цагаас хойш Архангай аймгийн Батцэнгэл сум, Эрдэнэмандал сумын жалга, гуу гээд байж болох бүх газрыг самнасан. Мөн Өлзийт сумын зарим газруудад хайгуулын үйл ажиллагаа явуулсны үр дүнд 2017 онд агаарын газрын зургийн программаар Хүннү гүрний нийслэл Луут хот байж магадгүй гэж таамагласан. Түүний дараагаар 2019 оны долоодугаар сарын 19-нд өөрийн биеэр Архангай аймгийн Өлзийт сумын нутагт, газар дээр нь очиж үзэхэд яах аргагүй Хүннүгийн хот гэдэг нь тодорхой болсон. Харин энэ жил санхүүгийн асуудал бага ч гэсэн шийдэгдэж малтлагын үйл ажиллагаагаа эхлүүлээд ирлээ.

-Хотын туурьнаас олдсон эд өлгийн зүйлс нь юу байв?

-Эхний жилийн малтлага, судалгаа сорьцын байдалтай боллоо. Мөнгө санхүү бага байсан учраас хэтэрхий том талбай малтах боломж байсангүй. Малтлагын явцад барилгын материал их гарсан. Ахуйн хэрэглээний материал одоогоор олдоогүй байгаа. Гэхдээ “Тэнгэрийн хүү Шаньюй” гэдэг бичигтэй ваар нь хэд хэдээрээ байна.

-Үүнээс өөр манай улсын газар нутаг дээр эртний хотууд олдсон тохиолдол байгаа юу?

-Одоогийн судалгаанаас харахад Монгол Улсын нутаг дэвсгэр дээр 20 гаруй Хүннүгийн үеийн хот суурин байна. Хүннүгийн хот суурин бол өнөөдрийн Монголын хамгийн эртний хот суурингууд. Үүнээс өмнөх үеийн буюу хүрэл зэвсгийн, төмөр зэвсгийн үед хотууд байсан гэдгийг илтгэх олдвор одоогоор байхгүй.

-Луут хотын туурь олдохдоо ямар байдалтай байсан бэ?

-Монголын хамгийн эртний хот учраас их хулширсан байдалтай байсан. Энэ нь хотын хана хэрэм маш их хөрсөнд дарагдсан гэсэн үг. Малтлагын явцад хүмүүс ирж танилцаад, их сонирхсон байдалтай “Нөгөө хот чинь хаана байна вэ” гэж асууж байсан. Хүмүүсийн төсөөллөөр бол гэнэтхэн л нүсэр том хана хэрэм газраас гараад ирнэ гэж санаж байгаа байх. Сонирхож ирсэн хүмүүст “Энд байна” гээд харуулахаар ялгаж харж чадахгүй байгаа юм. Тэр утгаараа ч олохгүй удсан байж магадгүй гэсэн сэтгэгдэл төрүүлсэн.

-Түүхэн цаг хугацааны хувьд Хүннүгийн яг аль үед холбогдож байгаа вэ?

-Мэдээж Хүннүгийн үе гэдэг нь тодорхой. Харин яг хэдий үеийн хот бэ гэдгийг хэлэхэд арай эрт байна. Олдворын дээжээсээ гадны хөгжилтэй улс орон руу явуулахаар төлөвлөж байна.

-Цаашдаа хотын туурийг яаж хамгаалах вэ?

-Хамгаалалтын асуудал нэн тэргүүнд яригдаж байна. Мэдээж эхний ээлжид сум орон нутгийн хүмүүсээр хотын туурийг хамгаалуулсан. Сая ирэхдээ ойр орчмын хүмүүст сайн захисан. Цаашдаа зохих хүмүүстэй нь уулзаж, хамгаалж авч үлдэхийн тулд яах вэ гэдэг тал дээр анхаарлаа хандуулна гэж бодож байна.

-Түүхэн олдворуудыг хамгаалахад нэлээд асуудлууд гардаг. Бүхэл бүтэн хотын туурийг сайтар хамгаалж чадах байх?

-Манай улсад нэг төвөгтэй зүйл байдаг. Хамгаалалтад авлаа гээд тогтоол шийдвэрүүд гардаг, тэр ч байтугай дэлхийн соёлын өвд бүртгэлтэй Баян-Өлгий аймгийн Цагаан Салаа- Бага Ойгорын хадны зурагт ямар ч хамгаалалт байхгүй байна. Тэнд очсон болон эргэн тойронд нь амьдардаг нутгийнхан хосгүй сайхан дүрслэлтэй зургууд дээр нэр усаа сийлэх асуудал өнөөдөр ч байсаар л байна. Үнэндээ цаасан дээр л хамгаалалтад авлаа гээд байгаагаас яг ажил хэрэг болж байгаа зүйл хомс байна.

-Соёлын яамтай боллоо. Малтлагын ажилд дэмжлэг, туслалцаа үзүүлсэн үү?

-Шинээр байгуулагдаж байгаа яам учраас одоохондоо дэмжлэг, туслалцаа аваагүй байна. Гэхдээ Соёлын яамтай болсондоо олзуурхаж байгаа. Дэмжиж ажиллах байх. Саяын малтлагын үйл ажиллагаанд манай Улаанбаатарын их сургуулийн захирал, профессор С.Байгалсайхан дэмжлэг үзүүлж ажиллаа. Бид энэ удаагийн судалгааны ажлаас цалин хөлс авахгүй зүрх сэтгэлээрээ ажиллаж байна.

-Архангай аймгийн Өлзийт сум руу жуулчид их очно гэж бодож байна?

-Бидний илрүүлсэн хот маань зүгээр энгийн хот биш. Манай тулгар төрийн нийслэл шүү дээ. Энэ бол Монголын нүүр царай. Монголыг дэлхий дахинд таниулах боломж гэж харж байна. Магадгүй үүнийг үзэх гэж цаг үе сайхан болохоор олон жуулчид, түүхчид манай орныг зорих байх. Харин төр засаг маань харж үзээд сайн хамгаалж авч үлдэх л хэрэгтэй байна.

-Тухайн газар музей байгуулах боломжтой юу?

-Стандартын музей барих шаардлагатай. Манай улсад стандартын дагуу баригдсан музей бол Хархорины музей. Стандартын музей гэдэг нь нарны тусгал, агаарын чийгшилээс авахуулаад олдворт ямар нэгэн нөлөө үзүүлэхгүйгээр хадгалах, хүнд үзүүлэх боломжийг бүрэн хангасан байхыг хэлнэ. Том жижиг нь хамаагүй тэнд дэлхийн жишгээр музей байгуулаад тэндээс гарсан эд өлгийн зүйлсийг тэнд нь хадгалдаг болчихвол жуулчид тасрахгүй байх.

-Илрүүлсэн хотын тууриа хэзээ дэлхийн өвд бүртгүүлэх вэ?

-Мэдээж өөрийн юмыг өөрийн болгож бүртгүүлж авахгүй бол юу ч болоо билээ. Яагаад гэвэл тэр ордон нь зүгээр энгийн ордон биш. Жишээлбэл, ордны дөрөвний нэгд маш том усан сантай тансаг ордон. Дээврийн чимэглэлдээ хааны сүр хүчийг илэрхийлэх “Тэнгэрийн хүү Шаньюй” гэсэн бичигтэй.

-Хүннү гүрний нийслэл Луут хот гэдгийг батлах гол зүйл нь юу вэ?

-“Тэнгэрийн хүү Шаньюй” гэсэн бичиг. Өөр хаана ч ингэж бичсэн зүйл байхгүй. Дэлхийд ч байхгүй. Ордны хана хэрэм нь малтлагаар Шаньюй гэсэн бичигтэйгээ гараад ирлээ. Энэ бол хөдөлшгүй баримт юм. Ордон нь гадна талаасаа 500 метр квадратын хэмжээтэй. Би Хүннүгийн тухай олон жил судалж байгаа. Булшны тархалтаар Хүннү гүрний улс төрийн төвлөрөл тэнд байна гэхэд надад хүмүүс итгэдэггүй байсан. Надад итгэдэггүй байсан хүмүүс одоо итгэсэн байх.

-Малтлагын үйл ажиллагаа дахиад үргэлжлэх үү?

-Бид дөнгөж гадна талыг нь малтахад “Тэнгэрийн хүү Шаньюй” гэсэн бичиг олдсон. Дотроос нь юу ч гарч ирэхийг хэн ч үгүйсгэхгүй.

-Олон улсын түүхийн хүрээлэнгүүд анхаарлаа хандуулаад эхэлчихсэн байх?

-Энэ мэдээлэл манай хоёр хөршид хамгийн түрүүнд цацагдсан. Миний мэдэж байгаагаар Унгарт, Туркт яригдаж байгаа гэсэн. Ялангуяа Хятад улс маш дуулиан болгож хүлээн авсан. Хятадын түүхэн эх сурвалжуудад Хүннү гүрэнд хот гэж байхгүй. Зэрлэг бүдүүлэг хүмүүс байсан л гэж бичицгээдэг. Гэтэл түүний эсрэг тавих Хүннү бол том хоттой байжээ гэх баримттай боллоо. Магадгүй эртний хятад сурвалж дээрх зарим нэгэн худал мэдээллийг засч залууралахад Луут хотын малтлага судалгаа маш чухал үүрэг гүйцэтгэх нь тодорхой.

А.ЗОЛЗАЯА

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэргүй(202.179.25.192) 2024 оны 02 сарын 11

Луут хот маань ханз үсгээр бичсэн гэнүү хятадын түүхэн сурвалжид бичигдсэн бн гэнүү түүхээ бусдын сурвалжаар баталгаажуулах гэхээр монгол??? Гэхээр хятадуудуу

1  |  0
Chimedee(202.9.46.53) 2020 оны 08 сарын 02

Mash chuhal neelt bayrllaa бидний түүх түүхээрээ гарч байнадаа дэлхийн түүх өөрчлөгдөж цэгцэндээ оробуйзаа ялангуя хятадын түүх

1  |  0
зочин(192.82.77.192) 2020 оны 08 сарын 02

яаралттай хамгаалалтанд авах нь чухал юмаа

2  |  0
zochin(98.206.15.23) 2020 оны 08 сарын 02

baahan solongosiin hulgaichid uunees n nuutsaar avaad gardag.Daraa n neg ih udalgui solongosoos hunnugiin ueiin oldvoruud oldloo. gred hudlaa shaagaad eheldeg.Naad kimchinuudee, deer n nazarbaeviin hulfaich huuhduudiig hol bailga.Hujaa bol buur oilgomjtoi psdanuud.

1  |  0
jack (202.70.34.98) 2020 оны 08 сарын 02

bayr hurgie amjilt \n

2  |  0
Заагч(202.179.31.252) 2024 оны 02 сарын 11

Хүннү гүрэн тухайн үед жижигхэн нутагтай хог жижиг корона хужааг хэмх цохиж бут ниргэж явсан Аугаа гүрэн байлаа зочин нэрт луухаан хятад бичиг гэж бүү шаа танай хужаа газар ухдаг харх хулгана амьдралтай суурин хогнууд Хүннү бол тэс өөр тэнгэрлэг нүүдэлчин мал аж ахуйн шал өөр босоо хийморьлог соёлтой ард түмнийг вирус хужаа өөрсдөдөө хамаатай үлгэр чалчиж хуцаж ирсэн нь ичмээр.Газар тэнгэр 2 хэзээ ч нэгдмэл биш юм.

1  |  1
Zochin(202.9.40.171) 2020 оны 07 сарын 31

Bayar hurgyye. Amjilt husye . Baharhaj baina.

1  |  0
Z(202.9.46.223) 2020 оны 07 сарын 31

Saihan bna, ulam hichegerei duu huu

3  |  0
zulaa(66.181.161.10) 2020 оны 07 сарын 31

amjilt hvsie .Saikhan neelt

3  |  0
zn(68.226.67.57) 2020 оны 07 сарын 30

Ene p***a haraal bichsen erguu Chi hytad luuhaan uu Sain hamgaalah heregtei dee Hurung mungu heregtei Dotoodiin companuud hueungu mungu bosgood tuslah heregtei dee Ertnii hotoo buren maltaad gargchihval garagsan hurung mung ch u ch bish dee

2  |  0
Зочин(66.181.161.23) 2024 оны 02 сарын 11

Хүннү гүрний үед нүүдэлчид (монголчууд биш шүү) хятад бичиг ашиглаж байжээ.

1  |  6
Zochin(202.126.89.104) 2020 оны 09 сарын 20

Hunnu guren Luut hot ch geh shig ineedtei yum. Ingej hudlaa yarij irgediin tarhi bitgii ugaagaachee. Erguu pizdaakuudaa

1  |  10
Top