КОВИД-19 | ОХУ-ын бүтээж буй вакцин удахгүй бэлэн болно

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 30

ОХУ-ын хөгжүүлж буй коронавирусний эсрэг вакцин холбогдох агентлаг, салбар хорооноос зөвшөөрөл авч бэлэн болоход ойртсон гэдгийг Ройтерс агентлаг мэдээллээ.  

ОХУ-ын төрийн өмчит Гамалея судалгааны хүрээлэнгийн боловсруулж буй дээрх вакцин нь наймдугаар сар гэхэд олон нийтийг хамарсан томоохон туршилт хийх төлөвтэй байна.

Албаны хүний хэлж буйгаар наймдугаар сарын 10-12-ны өдрүүдэд туршилтад оролцох бүртгэл явагдаж наймдугаар сарын 15-ны өдөр туршилт албан ёсоор эхлэх ажээ.

Одоогоор дэлхий даяар коронавирусний эсрэг 100 гаруй вакцин хөгжүүлэлтийн шатандаа явж буй бөгөөд дөрвөн вакцин гурав дахь шатны туршилтаа амжилттай даваад байна.


Эх сурвалж: Reuters

Top