ОХУ-ын Сансар судлалын агентлаг 2021 онд Олон улсын сансрын станц руу “Роскосмос” корпорац хоёр жуулчин илгээх болсноо албан ёсоор зарлалаа.
ОХУ сансарт илгээх хоёр жуулчнаа дараа жилийн дундуур зарлах аж.
АНУ-ын “Space Adventure” компан болон ОХУ-ын “Роскосмос” компанийн хооронд 2019 оны хоёрдугаар сард хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсан бөгөөд ирэх жил илгээх хоёр жуулчныг гэрээний дагуу илгээхээр болжээ.
ОХУ-ын Сансар судлалын агентлагийн мэдээллээр сансарт илгээх хөлөг онгоцны бэлтгэл хангагдаж буй аж.
Роскосмос өмнө нь 2001 онд сансарт жуулчин илгээх ажил хийж байсан туршлагатай. Тухайн үед АНУ-тай хамтарч жуулчин хөөргөсөн бөгөөд Деннис Тито гэгч сансарт аялахаар сонгогдож 20 сая ам.доллар төлж байсан юм.
Эх сурвалж: RT
Сэтгэгдэл ( 1 )
Юу Ч хийж чаддагүй үхэр монголчууд яана даа