Засгийн газрын өчигдрийн /2020.08.05/ ээлжит хуралдаанаар цахилгаан болон байгальд ээлтэй тээврийн хэрэгслийн шинэчлэлт хийх шийдвэрийг гаргасан билээ. Үүнтэй холбогдуулан нийслэлийн авто зам, нийтийн тээврийн үйлчилгээний талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан Засгийн газрын гишүүдэд танилцуулга хийсэн.
Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх авто замын салбарт шаардлагатай хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг жил бүр улсын төсөвт үе шаттай тусгах, 22 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг шуурхай хэрэгжүүлж, нийтийн тээврийн үйлчилгээнд цахилгаан болон байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгслээр шинэчлэлт хийх, парк шинэчлэхэд шаардлагатай хөрөнгийг жил бүрийн төсөвт тусгах, нийтийн тээврийн зориулалтаар импортоор оруулж ирэх стандартын шаардлага хангасан том оврын автобус, троллейбусыг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулж танилцуулахыг холбогдох сайд, дарга нарт даалгав.
Авто замын чиглэлд 2020-2025 онд нийслэл хотод 240 км, 2025-2030 онд 244 км автозам тавихаар мастер төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж байна. Долоодугаар сард орсон усархаг борооны улмаас төвийн зургаан дүүргийн 34 газарт 69 км зам их хэмжээгээр эвдэрчээ. Засварт 70 тэрбум, борооны ус зайлуулах шугам шинээр барихад 173 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна. Харин нийтийн тээврийн шинэчлэлд 98 чиглэлд нийслэлийн өмчийн хоёр, 17 аж ахуйн нэгж, байгууллагын тов оврын 949 автобус, троллейбус өдөрт 500-600 мянган хүнд үйлчилдэг. 12 жил болсон тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглодог бөгөөд энэ онд 133 автобус, 2021 онд 531, 2022 онд 121, 2023 онд 151, 2024 онд 60 автобус үйлчилгээнээс хасагдахаар байгаа аж.
Сэтгэгдэл ( 1 )
Boroonii us zailuulax shugam bolon zam zasvarlax,barix ajild coronavirus iin esreg olon ulsiin tuslamjiin baiguullagaas bolon busad uls ornoos ogson tuslamjiin mongo zartsuulagdax esgyi,mongol ulsiin ersdliin sangiin mongo ene baigaliin gamshigaas bolj syidsen xoxirold zartsuulagdax estoi !!!