"Манжууд тэмбүү өвчнийг Монголд бодлогоор тарааж байсан ч байж мэднэ"

Админ | Zindaa.mn
2020 оны 08 сарын 07

Уламжлалт анагаах ухааны Манба дацан хийдийн хамба лам, Монгол Улсын хүний гавьяат эмч Д.Нацагдоржтой уулзаж ярилцлаа.


-Нутаг ус, угсаа гарлын тань тухай асуултаар ярилцлагаа эхэлье гэж бодлоо?

-Би Завхан аймгийн Цагаанчулуут сумын хүн. Эцэг эхээсээ 14-үүлээ. Айлын 11 дэх хүүхэд. Нутагтаа бага сургуульд сурч, тавдугаар анги төгсөөд хотод орж ирж байлаа. Хотод техникум төгсөөд Усны аж ахуйд техникчээр ажиллаж байв. Улмаар 1980 онд Шашны дээд сургуульд элсэн суралцсан. Би багаасаа уламжлалт анагаах ухаанд сонирхолтой хүүхэд байсан болохоор сонирхлоо дагасан нь энэ юм. Дараа нь 1986 оноос МУИС-ийн Гадаад харилцааны факультетэд сурч байхад Энэтхэгийн Дарамсала хотод шашны сургуульд уламжлалт анагаах ухаан судлах боломж гарсан.

-Хэдэн онд билээ?

-1988 онд. Уламжлалт анагаах ухааны арвин их уламжлалтай энэ оронд суралцахдаа багадаа сурч мэдсэнээ баталгаажуулж, улам ахиулах завшаан тохиосон юм. Энэтхэгт хоёр жил сурсныхаа дараа МУИС-даа эргэн ирж суралцсан.

-Та өмнө нь сурсан мэдлэгээ баталгаажуулсан гэлээ. Өмнө нь анагаах ухаан судалж байсан юм уу?

-Би 1975 оноос эхэлж уламжлалт анагаах ухааныг сонирхож судалж байсан хүн. Хуучин нийгэм хэдийгээр ихээр хэлмэгдүүлсэн ч гэсэн тэр үед эрдэм чадалтай маарамбууд амьд сэрүүн байлаа. Би эдгээр хүндтэй буурлуудын эрдмийг өвлөж, хойч үедээ уламжлан үлдээх үүрэг хүлээсэн хүн гэж өөрийгөө боддог. Бас багадаа бие дааж монгол бичиг сурсан маань түүх уламжлалаа ихэд сонирхдог байсны илрэл юм даа. Энэ бүхэн нийлээд л намайг уламжлалт анагаах ухааны чиглэлээр ажиллахад хүргэсэн гэж боддог. Ер нь манай монголчууд их ухаалаг ард түмэн шүү дээ.

-Тэр үед шашин ном, анагаах ухаан хаалттай бэрх үе байсан. Та хэн гэгч эрхэм багш нараас суралцаж байв?

-Чадраабал, Дамчаа, Осор, Баавгай, Мөнх гээд энэ сайхан эмч нараас анагаах ухаан, зурхай гүн ухааныг сурч, судалж байсан. Ачийг нь хариулах юм сан гэж боддог. Би уламжлалт анагаах ухааныг монголдоо цаашлаад дэлхийн тавцанд гаргхаар ажиллаж байгаа маань багш нарынхаа ачийг хариулж байна гэсэн үг юм. Энэ үйлсийг бүтээхэд тохиолдсон билэгтэй учралуудыг бодохоор надад цаанаасаа ийм хувь тохиожээ гэж боддог.

-Монголд уламжлалт анагаах ухааны салбар дахин сэргэсэн түүхийг сонсоход сонин байна?

-1990 онд анх сургуулиа байгуулсан. Манба дацан гэдэг маань дан эмчилгээ явуулдаг газар биш юм шүү дээ. Шашин, гүн ухаан, анагаахын шинжлэх ухааны судалгаа, эмийн үйлдвэрлэлийг цогцоор нь явуулдаг байгууллага. Энэ бүхнийг дахин сэргээхэд мэдээж их хүнд байсан. Дан ганц эмнэлгийг ч ч юм уу сэргээнэ гэвэл арай бага хөдөлмөр орох байсан байх л даа. Гэхдээ би ингэхийг хүсээгүй. Өмнө нь ямар байсан, яг тэр байдлаар нь сэргээхийг зорьж зүтгэсэн. Энэ бүхний дүнд уламжлалт анагаах ухааныг сэргээлээ. Анагаах ухаан, шинжлэх ухаан, боловсрол, шашин соёлын салбарт үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллаж байна. Бүх л саад бэрхшээлийг сөрөн зүтгэсний дүнд манба дацанг цогцоор нь сэргээж чадсан. Уламжлалт анагаах ухааны нэр хүндийг дотооддоо сэргээгээд зогсохгүй, гадаад цуурайтуулсан. Манай сургуулийг төгсөгч анагаах ухааны салбарт дэлхийн хэмжээний нээлт хийлээ шүү дээ.

-Өөрийг тань энэ ажлыг эхлүүлж байхад чадалтай маарамбууд таалал болчихсон байсан гэж та дээр хэлсэн. Ийм үед уламжлалт анагаах ухааныг сэргээн босгох амаргүй л байсан байх даа?

-Уламжлалт анагаах ухааны сургалтыг бол зүгээр явуулдаг юм биш. Дээрээс нь уламжлал тасарчихсан байсан гээд бэрхшээл их байсаан. Нэг хүн шууд хийнэ гэхэд хэцүү л юм билээ. Гэхдээ би нэг л зүйлд итгэж зорьж зүтгэсэн. Тэр үед бурхан миний хажууд байсан. Намайг ажлаа эхлүүлж байх үед үндсэн хоёр бэршээл байсан. Нэгдүгээрт, хууль эрхзүйн талаас, хоёрдугаарт нийгэм, олон нийтийн талаас. Хууль зүйн талаас гэдэг маань тухайн үед уламжлалт анагаах ухааны сурагалт явуулах эрхзүйн орчин байгаагүй гэсэн үг. Гэхдээ хамгийн гол бэрхшээл нь иргэдийг уламжлалт анагаах ухаандаа итгэдэг болгох явдал байлаа. Өмнөх нийгмийн үед манайхан оросуудтай нийлж, олон кино жүжигт уламжлалт анагаах ухаан, шашнаа сөргөөр сурталчилдаг, тэр нь иргэдийн ухамсарт шингэчихсэн байсан үе.

-Тийм. “Өглөө” кинонд Богдын оточ Сэрээнэн Д.Сүхбаатарт хор өгч хөнөөсөн мэтээр гардаг шүү дээ. Сүүлд мэдэх нь ээ Сэрээнэн оточ гэж мундаг маарамба байсан, Д.Сүхбаатарт ямар ч эм өгөөгүй гэдгийг мэдсэн. Богд Д.Сүхбаатартай сайн харилцаатай байсан болохоороо оточоо явуулж үзүүлсэн, тэгэхдээ “Эмч өгч болохгүй шүү” гэж захисан байдаг. Дүү нь Сэрээнэн оточийн гэр музейг байгуулахаар хөөцөлдөж байгаа юм билээ?

-Иймэрхүү байдлаар худал суртал ухуулгыг их хийсэн байсан нь ажилд хүндрэл учруулж байсан. Бүр “Монголчууд тэмбүүндээ баригдсан ард түмэн байсан. Оросууд ирж тэмбүүнээс нь салгаж өгсөн” гэж сурталчилахыг нь яана. Одоо ч гэсэн ингэж ярьдаг хүн бий. Яг үнэндээ тэмбүү бол анх Энэтхэгт дэлгэрч, дийлдэхээ байгаад Хятадаар дамжин Монголд орж ирсэн өвчин. Үүнийг бодолцвол энэ өвчин бол гамшиг байсан. Гэтэл Монголын манба дацангуудад тэр өвчнийг эмчилдэг байсан юм шүү дээ. Бүр нарийн яривал өвчний дэгдэлт Манжийн бодлого байхыг ч үгүйсгэхгүй. Бодлогоор тараадаг ч байсан байж мэднэ шүү дээ.

-Одоо танай дацанд энэ өвчнийг эмчилж байна уу?

-Бид нар дээр ирдэггүй. Ирэх юм бол эмчлэх арга, эмийн жорыг бичсэн судар нь байж л байна.

-Судар гэснээс, манба дацангаа анх байгуулж байх үед уламжлалт анагаах ухааны ном судар ховор байсан байх. Бүх юм гэнэт одоогийнх шиг ийм сайхан болчихоогүй нь мэдээж. Их хүндрэл бэрхшээлийг давж байсан гэж сонссон. Та Манба дацангаа байгуулж байх үеийнхээ тухай ярихгүй юу?

-Тэр үед би хэрхэн яаж цогцоор нь сэтгэсэн бэ гэдэг их чухал. Манба дацан гэдэг маань эмчийн аймаг гэсэн үг юм шүү дээ. Энд уламжлалт анагаах ухаанаас гадна гүн ухаан, соёлын сургалт явагдаж байдаг. Монголд анхны манба дацан 1585 онд байгуулагдсан байдаг юм. XVIII зууны үед монголд нийтдээ 240 манба дацан байсан гэсэн баримт бий. Би энэ бүхнийг яг байснаар нь сэргээсэн. Эмнэлэг, сургууль, эмийн үйлдвэрлэл, шашин гээд бүх юмтай нь хийсэн. Анх эхэлж байхад боловсон хүчин байхгүй, ганцаараа хичээлээ заадаг байлаа. Дараа нь Гандан хийдэд суудаг байсан Диваасамбуу багш маань тусалж, арай сүүлхэнд нь Дармасалагаас багш урьж авчирсан.

Намайг анх Боловсролын яамнаас зөвшөөрлөө авчихаад Анагаах ухааны дээд сургууль дээр 300 гаруй хүүхэд бүртгэж, конкурсээ авах гэж байхад Боловсролын яамнаас хүмүүс ирж тарааж байсан үе бий. Гэсэн ч хөөцөлдсөөр элсэлтээ авч, 10 дугаар сард 19 хүүхэдтэй сургалтаа эхлүүлж байлаа. Тэр 19 хүүхдээс 10 нь төгссөн. Анхны төгсөгчид маань одоо уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх үйлсэд зүтгэж байна. Анагаах ухааны салбарт шинэ нээлт хийсэн хүн ч бий. Боловсролын яамнаас гэлтгүй Анагаахын салбарынхны зүгээс ч их хүндрэл учруулдаг байсан. Тэр нөхдүүд одоо ч байж л байна. Одоо бидний энэ уламжлалт анагаах ухаан чинь Буддын анагаах ухаан юм шүү дээ. Олон мянган жилийн тэртээгээс боловсрогдсон, хиргүй, нотлогдсон анагаах ухаан. Тиймээс үр дүн сайтай байсан нь нөлөөлсөн байх, хүмүүс аажимдаа уламжлалт эмчилгээг хэрэглэх болсон. Одоо бол томоохон эмнэлгүүдэд хүртэл уламжлалт эмчилгээний тасаг ажилладаг болж.

-“Энэ үйлсийг бүтээхэд тохиолдсон бэлгэтэй учралуудыг бодохоор надад цаанаасаа ийм хувь тохиожээ гэж боддог” гэж та дээр хэлсэн. Энэ үг сонирхол татаад байна л даа?

-Халхын III богд Ишдамбийням 1760 онд Да хүрээнд “Бусдад туслахуй” нэртэй манба дацанг байгуулсан байдаг юм. Энэ дацан үйл ажиллагаа явуулж байгаад хувьсгалын дараа үйл ажиллагаа нь зогсож, 1938 онд устсан байдаг. Би энэ “Бусдад туслахуй” манба дацанг сэргээсэн хүн. Тиймээс бид 2010 онд 250 жилийн ойгоо тэмдэглэсэн. Юм гэдэг учиртай, түүх гэдэг холын улбаатай байдаг. Намайг төгсөхөд манай багш надад Долцон хувилгааны цагаан шүхэрт бурхныг хайрласан. Сүүлд Сэрээтэр гэж хүн хийдүүдийн тухай бичсэн номдоо “Да хүрээнд байсан хийдүүдийг байгуулагдахад Долцон хувилгаан хувийн хөрөнгөнөөсөө цагаан шүхэрт бурхан, ганжир, дог хайрласан” гэж бичсэн байдаг. Энэ нь одоо надад байдаг цагаан шүхэрт бурхан юм. Намайг сургуулиа анх байгуулахад Гандан хийдийн Г.Диваасамбуу багш хамтарч, тусалж дэмжсэн. Гэтэл багшид маань 1950 оны үед “Бусдад туслахуй” хийдийн тахилч лам нь хийдийн хурал номын горим журмын хөтөлбөр номыг өгөөд таалал болчихсон байсан. Түүх гэдэг үнэхээр холын улбаатай. Надад бас нэг хүн Богд Жавзундамбаын мутраараа хайрласан “Анагаах ухааны дөрвөн үндэс” гэдэг номыг бэлэглэсэн юм. Одоо манай дацангийн хурал ном “Бусдад туслахуй” хийдийн горимоор явагддаг. Аливаа үйлс бүтэх нь цаанаасаа зурагдсан байдаг гэж би боддог. Өнөөдөр эргээд харахад манай сургууль анагаах ухааны салбарт өндөр мэдлэг чадвартай олон боловсон хүчнийг бэлтгэж өгсөн байна. Энэ сургуулийн гол онцлог нь мэргэжлээс гадна хүмүүжил олгож, чанарыг эрхэмлэдэг явдал. Хамгийн гол нь хожим хойно болчимгүй үйлдэл хийдэггүй ухамсартай “хүн” болох чухал. Хүн өвдөж шаналсан үедээ л эмчид ханддаг. Тэр үед л эмч байх ёстой. Бусад үедээ бол хүн л байдаг шүү дээ.

-Уламжлалт анагаах ухааны салбарын цаашдын ирээдүйг хэрхэн төсөөлж байна?

-Манай байгууллага гадаад дотоод харилцааг өргөжүүлэн Англи, АНУ, Герман, Итали, Швейцар, Япон, ОХУ, Өмнөд Солонгос зэрэг орнуудтай уламжлалт анагаах ухааны түүх, өв уламжлал, сургалт, эмчилгээ, эм vйлдвэрлэл, эрүүл мэндийн аялал жуулчлалын чиглэлээр хамтын ажиллагааг амжилттай явуулж байна. Манай сургуулийг өнөөдөр дэлхийн ижил салбарынхан мэдсэн нь гайхамшиг. Бид уламжлалт анагаах ухаанаараа дэлхийд танигдлаа. ДЭМБ-аас Уламжлалт анагаах ухааны өвчний ангилал зүйг 2013 онд батлах гэж байна. Тус байгууллага анагаах ухааны салбарт ирэх 30 жилд уламжлалт арга барил ноёрхоно гэсэн прогнозыг хийсэн. Энэ бол том боломж. Монголчууд бид уламжлалт анагаах ухаанаараа дэлхийд нэрээ гаргах ёстой, зүтгэх ёстой.

Б.ХУЛАН

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.57.92.177) 2020 оны 08 сарын 10

hudlaa shaagaad hudlaa manj zanj ch geh shig, hujaa geech chi ch bas hujaa,iimerhuul yum tolgoid ni ergeldej baidag hujaanuud shuudee,hudlaa toiruulj yamarch ochih ezen hii hooson manj zanj yum shaagaal

0  |  2
Irgen (64.119.18.240) 2020 оны 08 сарын 09

Manjiin bodlogo gevel tanai shashin baina. Shashin ashiglan unagasan ulsad tegeed tembuu tarsan l daa.

0  |  1
zochin(98.206.15.23) 2020 оны 08 сарын 09

manj bish hujaanuud oruulj irsen yumaa lambugai min.

0  |  0
lamaa ch aldaa(204.147.223.1) 2020 оны 08 сарын 09

ene baliar yum hunii tsalingiin tatbaraar hoolloj suudag baliar gar biz dee, mamba datsan hiided n ajillaj bhad ajiljidiin tatbar tologui oortoo zabshsan bsan. BALIAR LAM IIN ORONTSOG

0  |  1
(66.181.180.222) 2020 оны 08 сарын 08

mungu ugaagch

0  |  0
Zochin(85.218.48.83) 2020 оны 08 сарын 08

Manjiin bodlgogiig meddeg ch yum shig yarilaa.Buus huursandaa barigdsan,uguirch yaduursan,,ubchind barigdsan ,uguirch sunuj baisan uls orong medleg bololsroltoi bichig usegtei ,medleg bololbsroltoi bolgoson ,eruuk saruul bolgoson nu tanai Bogd bish shuu!Tuuhiig het ih guibuulagah ch buruu gehdee manj tubdtei niilsen sharin shashind sain zuils baisaniig bas het uguisgeh ch buruu.Orchin tsagin emneleg uusej mongolchuud eruuljij usuj urjsen harin unen um shuu.10 jildee hamgin muu suragch baisang nj sn medehin bn

0  |  0
Tenegt(112.96.70.58) 2020 оны 08 сарын 08

Za tegeed tenegteed eheldiin. Humuus oorsdoo archaagui teneg baival hen horloh hereggui, zugeer l oorsdoo suireed duusdag.

0  |  0
Ойлгомжгүй (192.82.70.172) 2020 оны 08 сарын 08

Ард түмнийг мунхруулагч хар тамхи мөн

0  |  0
O(69.253.43.151) 2020 оны 08 сарын 08

Zailaasai ene erguu . Dandaa khudlaa shaana doliichood

1  |  0
zochin(73.111.180.213) 2020 оны 08 сарын 08

lam darj xaragdaach lam nar xarin tembyy taraasan gevel niitsne

1  |  0
zochin(73.111.180.213) 2020 оны 08 сарын 07

lam darj xaragdaach lam nar xarin tembyy taraasan gevel niitsne

0  |  0
Эмч(107.77.204.167) 2020 оны 08 сарын 09

Яахаараа шар хувалз хүхнийй гавьяат эмч болчихдог юм бэ???Малын битгий хэл муурны ч эмч хийж чадахгүй хувалз

1  |  1
Бат(202.9.46.49) 2020 оны 08 сарын 09

Биднийг багад олон жилийн өмнө улаан тарианы хүүхнүүд залуучууд гое дээлээ өмссөн сум төв орж ирээд мориор давхиад л бушуухан том болж энэ ах эгээ нар шиг болохсон гэж бодож байлаа ОРОС ах нар л тэмбүүнээс салгаж өгсөндөө

3  |  0
Unshigch (31.164.60.21) 2020 оны 08 сарын 09

Shar huvalzuud tembyy emchleh gej u baih ve\nBuzar tyvd mongol niilsen shar huvalzuud ohid bysgyichyydiig hychirhiilj buzarlaj, torson emegteichyydiig hamgiin buzar bosgonii shoroog Mongol emegtein ytreend chihej tamalj aldag baisan.\nTyvd mongol shar huvalzuud manj mongol har huvalzuudiin bogs dolooj amidardag mankuur bool mongolchuud odoo ch booliin amidraltai

1  |  1
Unshigch(31.164.60.21) 2020 оны 08 сарын 09

Odoo l medej baigaa um uu,\nByy jyjigle.\nManj tyvd 2 tembyygeer mongoliig ustgaad gazar nutgiig maani avahad 1 huruu dutuu baisan.\nManj tyvd har shar huvalzuudiin bogs doloogch Mongol mankuuruud udmaaraa ustaj sonohiin davaan deer oros emch nar mankuur booluudiig baas shees yar tembyy boos huurs ene terees ni salgasan.

1  |  1
зочин(122.201.19.99) 2020 оны 08 сарын 08

Тэмбүүг Нацагдорж эмчилээд бгаараа 21-зуунд юу солиороод бгаа өвгөн вэ мөнгө хөөсөн гар шүү чи

1  |  0
....г(202.9.46.118) 2020 оны 08 сарын 07

ТЭМБҮҮ лав Монгол үг биш хятад үг байлгүй дээ

1  |  0
?(202.9.46.118) 2020 оны 08 сарын 07

60-аад оны эхээр тариандаа явж байгаа хүмүүс гээд торгон дээлээ өмсөж тарган морио унасан эгч нар голтой хүмүүс тав зургаагаараа явж байхыг багадаа харж байсан минь санаанд буулаа. Тэр үед тэмбүүг нь эмчилдэг лам мам нь байгаагүй л байх харин сумын эмнэлэг явж байсан тэр хүмүүс бол өнөө улаан тариагаар нь эмчлэгдсэн байхаа. Тэгээд ч 60-аад оны эх гэдэг бол бараг эмчлээд дуусч байсан үе нь байх

1  |  0
Иргэн(202.9.46.225) 2020 оны 08 сарын 09

БИД ТЭНГЭРЭЭ ШҮТДЭГ АРД ТҮМЭН БАЙСАН ШҮҮ, БУДДЫН ШАШИНААР БОЛДОГ БОЛ ТҮВД МОНГОЛ 2 ЭНЭ ДЭЛХИЙН ХАМГИЙН АЗ ЖАРГАЛТАЙ УЛС БАЙХ БАЙЛАА

1  |  1
Зочин(202.9.40.29) 2020 оны 08 сарын 08

одоо бас манжууд тараагад байна уу

1  |  0
боль(202.179.24.9) 2020 оны 08 сарын 09

оросууд улаан тариагаар нам дарсан ш дээ

2  |  2
Domboo(69.253.43.151) 2020 оны 08 сарын 09

Khudlaa shaakhaa bolidoggui shizotoi uvgun. Embelegiin talaar uy ch medekhgui mukhar suseglsen surguuli

2  |  2
Lam(139.5.219.45) 2020 оны 08 сарын 09

Sharin shashin shig uu

2  |  1
Top