Шүүхээс Ерөнхий сайд асан М.Энхсайхан, С.Баяр, Ж.Эрдэнэбат болон Сангийн сайд асан С.Баярцогт, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, Г.Солтан, Б.Ундармаа хийгээд ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбилэг нараас гадна Да.Ганболд, Б.Бямбасайхан нарыг гэм буруутайд тооцож, ял оноосон билээ. Одоогоор тэд давж заалдахаа мэдэгдсэн тул Давж заалдах шатны шүүхийн шийдвэр гартал ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангийн хүлээлгэд хорьж байгаа юм.
Энэ талаар албаныхан “Шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон С.Баяр, С.Баярцогт, Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат, Б.Хурц, Г.Эрдэнэбилэг, Да.Ганболд, Б.Бямбасайхан нар давж заалдахаа мэдэгдсэн. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр гартал ялыг нь эдлүүлэх хорих ангиудад хуваарилахгүй.
Одоогоор тэднийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн хүлээлгэд хорьж байна. Өөрөөр хэлбэл, ШШГЕГ-ын харьяа 409 дүгээр хаалттай хорих ангид шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж иртэл хорино. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр албажиж ирсний дараа хорих ангиудад нь хуваарилна” гэх тайлбарыг өгсөн байдаг.
Тэгвэл олон нийтийн сүлжээгээр "Нээлттэй, хаалттай хорих анги гэдэг нь ямар учиртай юм. Нээлттэй гэхээр хэн дуртай нь орж, гарч болно гэсэн үг үү", "Ял оноосон нэрээр дуртай цагтаа шоронгоос гарч, орж сэлгүүцэж байна, хүнтэй уулзаж байна" гэх зэргээр ярьж, бичиж байна. Үүнтэй холбогдуулан нээлттэй, хаалттай хорих ангийн тухай мэдээллийг хүргэж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар хорих байгууллага нь нээлттэй, хаалттай хорих анги, сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага, цагдан хорих төв, байр, нэгдсэн болон төрөлжсөн мэргэшлийн хорих эмнэлэг /цаашид “хорих анги” гэх/, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвөөс бүрдэнэ.
198 дугаар зүйл. НЭЭЛТТЭЙ ХОРИХ АНГИ
198.1.Нээлттэй хорих анги нь энгийн болон тусгай зэрэглэлтэй байна.
198.2.Нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлд анх удаа гэмт хэрэг үйлдэж 2 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн хоригдлыг, тусгай зэрэглэлд 2 жил, түүнээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл хаалттай хорих ангиас болон нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлээс хуульд заасан журмын дагуу нээлттэй хорих ангид үргэлжлүүлэн ял эдлүүлэхээр шилжүүлсэн, урьд өмнө гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан хоригдлыг ял эдлүүлнэ.
198.3.Нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлд ял эдэлж байгаа хоригдол 30 хоногт нэг удаа удаан хугацааны уулзалт хийж болох бөгөөд түр хугацааны уулзалт хийх, захидал илгээх, илгээмж авах, утсаар ярих тоог хязгаарлахгүй.
198.4.Нээлттэй хорих ангийн тусгай зэрэглэлд ял эдэлж байгаа хоригдол 7 хоногт нэг удаа түр, 45 хоногт нэг удаа удаан хугацааны уулзалт хийж, 7 хоногт нэг удаа илгээмж авч, нэг удаа утсаар ярьж болох бөгөөд захидал илгээх тоог хязгаарлахгүй.
199 дүгээр зүйл. ХААЛТТАЙ ХОРИХ АНГИ
199.1.Хаалттай хорих анги нь энгийн болон тусгай зэрэглэлтэй байна. Тусгай зэрэглэл нь бүх насаар хорих ял шийтгүүлсэн хоригдлыг ганцаарчлан ял эдлүүлэх тусгай нэгжтэй байна.
199.2.Хаалттай хорих ангийн энгийн зэрэглэлд санаатай гэмт хэрэг анх удаа үйлдэж 4-6 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл урьд өмнө хөнгөн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан 4 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн хоригдлыг, тусгай зэрэглэлд 6 жил, түүнээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл урьд өмнө хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ял шийтгүүлж байсан хоригдлыг ял эдлүүлнэ.
199.3.Хаалттай хорих ангийн тусгай нэгжид бүх насаар хорих ял шийтгүүлсэн хоригдлыг ял эдлүүлнэ.
199.4.Хаалттай хорих ангийн энгийн зэрэглэлд ял эдэлж байгаа хоригдол нь 60 хоногт нэг удаа түр, 90 хоногт нэг удаа удаан хугацааны уулзалт хийж, 30 хоногт нэг удаа илгээмж авч, нэг удаа утсаар ярьж болно.
199.5.Хаалттай хорих ангийн тусгай зэрэглэлд ял эдэлж байгаа хоригдол 90 хоногт нэг удаа түр, 120 хоногт нэг удаа удаан хугацааны уулзалт хийж, 60 хоногт нэг удаа илгээмж авч, нэг удаа утсаар ярьж болно.
199.6.Хаалттай хорих ангид ял эдэлж байгаа хоригдлыг зөвхөн хорих байгууллагын үйлдвэрлэлд хөдөлмөрлүүлнэ.
Сэтгэгдэл ( 9 )
Иргэн, зочин! түмэн ч гэх шиг адуу малнаас ялгаа үгүй юмыг бодож сэтгэж, өөрсдөө ухан судалж ойлгож мэдэж чадахүй байж зүгээр л хуцацгаагаад байх юм. Та нарыг ядаж алаад идчихэж болохгүй хэнд ч хэрэггүй ард түмэн нэртэй нийгмийн шаарнууд. Амьдралынхаа төлөө ямар ч үйл хийгээгүй хүн амь голоо залгаах гэж шил лааз түүх нь шударга зүйл шүү. Битгий хэн нэгэнд гомдлоо тайлцгаа\n
Хүний толгой эргүүлсэн үл ойлгогдох дэмий юм бичээд яахав,ялтан л бол ялтан шүүдээ.
Удааан хугцаа чинь юу гэсэн үг юм бээ хэдэн хоног.ч байж болх юм уу
Iim ym baidag l ym bol huni ami nas bolon huchingin herges busad buh horigdoluda neelttei horih angid n orulach nadul chini huni aminas l ilu hereg hij bga biz de
Анх удаагийн хэрэгтнүүдийг давтантай хольж болохгүй.жирийнийг зүйлчлэлээр нь 2 ангилах ёстой..жирийн чанга онцгой гэдэг нэрийг солих хэрэггүй.утгагүй нэрлээд яана.ялтангууд суваг чулуу газар шорооны ажил их хийлгэж зардалыг нь даруулга ёстой.татварын мөнгөөр тэжээж бодохгүй.ямаан дээр тэмээний хохирол бүү гарга
Захиалгаар шоронгоо хүртэл ийм болгосон юмуу одоо тэгвэл авлигачид авлигадаад байж дээ аз нь таарвал баригдахгүй таарахгүй бол нээлттэй газраа багахан шиг суугаад л гарна биз гараад л авлигадсан мөнгөөрөө ахиад л том албан тушаалд сууна
Нэр бүхий дээрх этгээдүүийг тэр хаалттай хорих гэдгийнхээ” бүх насаар нь” ял эдлүүлэх 199-3- таа оруулчихмаар юм бн шүү
Жирийн дэглэм,чанга дэглэм,гяндан гэж байсан.Төрийн албанд ажиллах эрхийг нь тодорхой хугацаанд хассан тохиолдолд гянданд 3сар хорьж үлдсэн хугацааг нь чанга дэглэмтэй хориход ялыг нь үргэлжлүүлэж хорих хэрэгтэй..Тэгэж байж авилгачдыг яс маханд нь шингэтэл мэдрүүлэх хэрэгтэй..
Урд нь хэрэглэж байсан гэж сонсоогүй юм бна төрөөс хулгай хиисэн тэр бумтангууд зориуулж байх нь