Өнөөдөр “Оюу толгой” компани хоёрдугаар улирлын тайлан мэдээ танилцуулахад “Оюу толгой” төслийн техник эдийн засгийн үндэслэлийн тодотголыг боловсруулж дууссан тухай мэдээллээ.
Ингэснээр Засгийн газарт холбогдох байгууллагаар хэлэлцүүлж хүлээлгэж өгөх юм байна.
Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид заасны дагуу “Оюу толгой” төслийн ТЭЗҮ-г таван жилийн хугацаатай хийсэн бөгөөд заасан хуваарьт төлөвлөсөн ажлуудаа хийж гүйцэтгэжээ.
Техник, эдийн засгийн үндэслэлийн тодотголд Хойд Хюго хэсгийн гүний уурхайн нэгдүгээр давхрын “Панель 0”-ийн шинэчилсэн уурхайн дизайныг тусгажээ.
Олон нийтийн анхаарлын төвд байгаа бүтээн байгуулалтын хуваарь болон зардлын хэмжээ өөрчлөгдөөгүй өмнөх ТЭЗҮ-д тусгагдсан дүнгээрээ байгаа аж.
Сэтгэгдэл ( 2 )
тансаг брендийг тал үнээр
За наадах чинь манийгаа хуурсан юм болох вий! Яахаараа хийгдэх ажил, зардалд өөрчлөлт ордоггүй билээ? Нарийсгаж тодотгож байгаа юм биш үү? Нөгөө кинонд гардаг шиг боовны нөгөө тал нь энэ гээв эргүүлж харуулдаг шиг?