Б.Ууганбаяр: Өнгөрсөн хугацаанд 17478 иргэнийг эх оронд нь авчирлаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 08 сарын 18

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр /2020.08.18/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр "Наймдугаар сар гарснаас хойш найман удаагийн агаарын нислэг үйлдлээ. Нийт дүнгээрээ 1987 иргэнийг татан авсан. Алтанбулаг боомтоор 395 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгуулсан. Өнгөрсөн хугацаанд нийт 17.478 иргэн эх орондоо ирлээ. Өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд Улаанбаатар хотод 3046 иргэн байна. Гэрийн ажиглалтад 1324 иргэн хотод байна. Ажиглалтын хугацаа нь дуусаад гарсан 12392 иргэн байна. Шуурхай штабад 71160 дуудлага ирсэн байна. Мөн 2355 албан бичиг ирсэн байна" гэж ярилаа. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Со ах(202.179.24.134) 2020 оны 08 сарын 18

Гадаадад зорчсрн хүмүүс буцаад ирэх нь ажил биш шүү Ууганаа

0  |  0
Top