Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргыг шинээр томиллоо.
Тус газрын даргаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнийг томилжээ. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар О.Магнай, Т.Аюурсайхан нар ажиллаж байсан.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тус байгууллагыг Б.Лхагва удирдсан бол энэ удаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх Б.Бат-Эрдэнэд итгэл хүлээлгэжээ.
Тэрбээр Мэргэжлийн хяналтын дэд дарга, ЗГХЭГ-ын дэд дарга, Шадар сайдын зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай аж.
Сэтгэгдэл ( 1 )
Amargui alba Zorigtoi ajillah heregtei