Баянзүрхчүүд “Нэг хот-Нэг стандарт” уралдааны шилдгээр шалгарав

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 19

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хотын стандарт, норм, дүрэм, журам, хэм хэмжээг мөрдүүлж, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчинг бүрдүүлэх зорилгоор 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласан. 

Нийслэлийн Засаг даргын 2020 оны долоодугаар сарын 28-ны өдрийн “Нэг хот-Нэг стандарт болзолт уралдааны II улирлын үр дүнг дүгнэх тухай” А/1005 дугаар захирамжаар “Тэргүүний хороо”-оор I хорооны хамт олон шалгарсан бол “Хэсгийн ахлагч нарын тэргүүний баг” -аар 15 дугаар хороо тус тус шалгарч  өргөмжлөл, мөнгөн шагналаа гардан авлаа.

“Нэг хот-Нэг  стандарт болзолт уралдаанд амжилттай оролцож хорооныхоо иргэд, аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хууль, тогтоомж, стандарт, норм, дүрэм, хэм хэмжээг мөрдүүлэх, хяналтын тогтолцоог сайжруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд идэвх санаачлагатай оролцсон дүүргийн I болон 15 дугаар хорооны хамт олонд баяр хүргэе хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top