ШХАБ-ын дараагийн хавх нь ТУХН байх уу?

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 20

ШХАБ-д гишүүн бол гэж хоёр хөрш ятгана. Хоёр хөрш гэж Хятадаас илүү Оросууд нь ятгаад хэрэв энэ замыг сонговол дэмжинэ гэдгээ илэрхийлээд байгаа. Сүүлийн гурван жил Монгол Улс ШХАБ-д элсэх эсэх асуудал гадаад харилцааны нэгэн чухал сэдэв болоод байгаа юм. Энэ талаар төрийн томчууд илэн далангүй мэдээлэл хийгээгүй. Гэхдээ ирэх дөрвөн жилийн хугацаанд гишүүнээр элсэх чиглэлтэй байгааг эрх баригч намын мөрийн хөтөлбөрөөс харж болохоор байна. Яахав ШХАБ гэж яаж ажилладаг, гишүүд нь ямар үүрэг хүлээдэг нь үл мэдэгдэх бүс нутгийн нэгдэл. Голцуу их хоёр гүрний хамааралтай улсууд гишүүнээр элссэн байгууллага. Цаашид эдийн засгийн хамтын ажиллагаагаа илүү эрчимжүүлэх хүлээлттэй. Бид ШХАБ-ын ажиглагчаас жинхэлдэг юм байж. Их гүрнүүд дараа нь юу шаардаж болох вэ? Ажиглагчийн статустай Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлд гишүүнээр жинхэл гэж ятгах юм биш биз. Ятгалгад нь бид автаад ТУХН-д жинхэлбэл юу болох вэ? Энэ бол ирэх жилүүдийн хамгийн чухал асуулт.

Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл буюу товчоор ТУХН. /Цаашид ТУХН гэж бичнэ/. Зөвлөлт холбоот улс гэж социалист лагерийн республикуудаар хаягаа мануулсан социалист гүрэн 1991 онд татан буугдахад утаа манарсан буурин дээр ТУХН үүссэн юм. Бүх дэлхий даяар социализм байгуулна гэсэн романтик мөрөөдөлтэйгөө замхарсан пост коммунист улсуудын нэгдэл. Буурин дээр нь байгуулагдсан он цагийг нь өнөө бид харахаас тэртээ Оросын эзэнт гүрний үеэс үүтгэлтэй гэдгийг олон нийт тэр бүр мэддэггүй. Он цагаар нь тоолж үзвэл 1721 оноос хойш гэсэн үг. Гэхдээ ЗХУ задарснаас хойш хуучин их гүрний статусаа олж авах гэсэн ОХУ-ын романтизм болсоор өнөөтэй золгосон билээ. Гэхдээ олонх судлаачид ТУХН нэтэр дээрээ аль хэдийн  дампуурчихсан гэж үздэг. Өөрөөр хэлбэл 14 жилийн өмнө 2006 онд дампуурсан гэж олонх судлаачид санал нэгддэг. Чухамдаа тухайн цаг үед юу болсон гэхээр Тажикстанд хуралдах байсан дээд хэмжээний уулзалтад төрийн албан тушаалтнууд ирэлгүй бие төлөөлөгчдөө явуулаад, явуулсан бие төлөөлөгчид нь хоорондоо хэрэлдсээр ганцхан хоногийн дараа тарав. Чухамдаа энэ нь Оросын романтизм Оросдоо л үлдсэн гэж үзэх үзлийг бий болгосон хэрэг. Их гүрний төлөөлөгчид үнэхээр тоохоо больсон уу гэдэг дээр эргэлзээтэй. Учир нь 2014 онд ОХУ Крымыг булаан эзлэхэд ТУХН-ийн гишүүд битүүхэндээ үг дуугараагүй. 2010 онд Украинд явуулсан сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой мөн л барууны чиг баримжаатай байр суурийг эсэргүүцсээр ирсэн. Дэлхий нийтээс ТУХН нь иргэний үндсэн эрхийг хамгаалах, эрх чөлөөг хэрэгжүүлэх тал дээр эс үйлдэхүй гаргадаг гэсэн байр суурьтай байдаг. Тийм ч учраас өдгөө Беларусь улсад өрнөөд байгаа эсэргүүцлийн жагсаалын талаар ч гишүүн улсууд нь ямар нэгэн байр суурь илэрхийлэхгүй байгааг та бүхэн харж байгаа байх. ТУХН-ийн гишүүдийг танилцуулбал Армени, Азербайжан, Беларусь, Казахстан, Киргизстан, Молдав, ОХУ, Тажикистан, Узбекистан улсууд байнгын гишүүд нь. Ажиглагчийн статустай хоёр улс байдаг нь Монгол, Афганистан улсууд. Манай улс  2008 онд ажиглагчийн статустай болсон. Хэрэв та анзаарсан бол Хорват, Латви, Литва зэрэг улсууд гишүүнээр болон ажиглагчаар элсээгүй байгааг анзаарах хэрэгтэй. Учир нь нэгэнт тэд социализмаа өнгөрсөнд үлдээгээд ардчилсан чиг баримжааг сонгосон гэж тодорхойлсон болохоор тэр. ТУХН-ийн гишүүн улсууд батлан хамгаалах салбартаа онцгойлон анхаардаг. Тиймээс ч гишүүн улсууд нь ТУХН-ийн гишүүн орнуудын агаараас хамгаалах систем гэгчийг байгуулсан гишүүд хоорондоо хөнгөлөлттэй нөхцөлөөр зэвсэг нийлүүлдэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл НАТО ОХУ-ын тэлэлтийг эсэргүүцэх төлөвлөгөө баталсны дараа өрнийн орнуудаас хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсууд нэгдэн хамгаална гэж ойлгож болно. Гэхдээ гишүүний статустай Азербайжан улс ОХУ-аас тусгаар, ангид байх үзэл санаатай болж байгалийн хий болон бусад зүйлийг өөр улсаас нийлүүлэх боломжийг судалж зарим талаар үүнийгээ хэрэгжүүлэх гэж оролдох болсон нь гишүүд нэгэндээ хайр зарлахаа больсон гэж ойлгож болно. Гэхдээ хайр зарлаад, найрсаад байхаас үл хамаараад ОХУ-ын аялдан дагалдагч орнууд жинхэнэ гишүүд болсон учраас нэгдсэн нэг банктай байх зэрэг хэд, хэдэн асуудлыг ирээдүйд хөндөж буй.

Өдгөө ШХАБ руу гүйж орох дээрээ тулаад байгаа Монгол Улс 2004 онд ШХАБ-ын ажиглагчийн статустай болсон. Чухам үүнээс дөрвөн жилийн дараа ТУХН-ийн ажиглагч орон болжээ. Өөрөөр хэлбэл гуравдагч хөршийн бодлогоо тогтоож байхтай зэрэгцэн ТУХН-ийн ажиглагч болсон гэсэн үг. Анхлан ТУХН-ийн хурал дээрээс л Монгол, Орос, Хятад гурван улсын хэлэлцээ үүдэж, улмаар ажил хэрэг болоод гурван улсын эдийн засгийн коридор гэдгийг боловсруулсан гашуун боловч энэ үнэн. Гурван улсын эдийн засгийн коридорыг ярихад БНХАУ-ын санаачилсан “Нэг бүс, нэг зам” бодлого, ОХУ-ын санаачлаад буй “Евразийн эдийн засгийн нэгдэл” гэх санаачилгыг дурдахаас өөр аргагүй болдог. Монгол Улс дээрх төслүүдэд нэгдэхийн тулд “Талын зам” хөтөлбөрөө уялдуулж сая нэг юм гурван улсын эдийн засгийн коридорын тухай ярьж байгаа. Одоогоор зөвхөн судалгаа шинжилгээний явц нь үргэлжилж байгаа болохоос цаасан дээр буугаад эхэлсэн зүйлс нэгээхэн ч үгүй. Ямар сайндаа Монгол Улсад болсон гурван улсын эдийн засгийн коридорын эрдэм шинжилгээний хурлаар БНХАУ-ын төлөөлөл ажил хэрэг болохгүй байна гэж шүүмжилж байхав. ОХУ-ын зүгээс ШХАБ-д жинхэл гэдгийг шахаж байгаа, дипломат аргаар хэлэлцэж ч байгаа. Гурван улсын эдийн засгийн коридорын 32 багц хөтөлбөр ШХАБ-д элсчихвэл хялбар болно ч гэж битүүхэндээ сануулж байгаа. ОХУ-ын зүгээс ийм аргаар ятгаж байгаа ч олон нийтийн нүдэнд БНХАУ ятгаж өгөхгүй байгаа юм шиг харагдаж байж мэдэх юм. Нэгэнт ШХАБ дээр Оросууд ятгаж байгаа болохоор дараагийн удаа ТУХН-д гишүүнээр элс гэвэл юу болж таарах вэ? Хэрэв та нэг зүйл анзаардаг бол ТУХН-ийн гишүүн улсууд аливаа нэгэн өнгөт хувьсгалаас айхдаа нэгэнт Орос хэв шинжтэй болчихсон учраас Оросоо бараадсан хэрэг. Түүх сөхье. Гүржид 2003 онд “Сарнайн хувьсгал”, 2004 онд Украинд “Жүржин хувьсгал”, Киргизэд 2005 онд “Тюлпанийн хувьсгал” болсон. Нэгэнт гишүүн болсон байсан ч залуусын өөрчлөн байгуулалтын их хүчийг ТУХН-ийн гишүүд тойрч биш дайрч гарсан. Нөгөө талаар барууны томоохон гүрнүүд ТУХН-ийн гишүүн улсуудад дурамжхан ханддаг. Өөрөөр хэлбэл социализм бүтээх романтизмын бууриа сахиж үлдэх гэсэн хүсэлтэй гэж гишүүдийг нь хардаг, харддаг болохоор тэр. Гэхдээ 2008 онд Арменид дэгдэх шахсан өнгөт хувьсгалыг газар авахуулалгүй ОХУ-ын хүчээр дарж чадсан шигшээ 2009 онд Молдавт өнгөт хувьсгал гарахаас, 2011 онд Беларусьт нийгмийн сүлжээгээр өрнөсөн хувьсгалт үзэл суртлаас хамгаалж чадсан. Өнгөт хувьсгал нэгэнт ялсан Гүрж улс ТУХН-ийн гишүүн байх нь бодит ач холбогдол багатай гэж үзэн ТУХН-өөс гарах хүсэлтээ илэрхийлж, гарах процессийг Засгийн газартаа даалгасан. Тиймээс ч тэд 2009 оны наймдугаар сард ТУХН-ийн эгнээнээс бүрмөсөн гарсан юм. ОХУ ТУХН-ийн гишүүд энэ мэтчилэн гарч орох хүсэлтэй байгааг нэгэнт ажигласан тул 2012 оноос эхлэн гишүүн орнуудаа эдийн засгийн хөшүүргээр тогтоон барихыг оролдох болсон. Үүний илрэл нь “Евразийн эдийн засгийн нэгдэл” гээчийн зарим үзэл санааг ТУХН-ийн бодлоготой уяж эхэлсэн явдал. Үүний нэгээхэн илрэл нь хамтын эдийн засгийн платформ байгуулах санаачилга. Тийм ч учраас Беларус, Киргиз, ОХУ-ын нэгдсэн гаалийн холбоог 2010 онд байгуулаад улмаар үүнийгээ Евразийн гаалийн холбоо болгон томсгоод 2015 оноос үйл ажиллагаагаа эхлээд байна. ТУХН-ийн гишүүдээс дээрх гурван улсаас гадна Армени, Киргизстан улсууд гишүүнээр элсчээ. Түүнчлэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох асуудлыг ч аль хэдийн эхлүүлээд зарим улсуудад зээл өгөөд эхэлсэн байна.

ШХАБ-д ятгасан шигээ ОХУ Монголыг хэзээ нэгэн цагт ТУХН-ийн гишүүн улс болохыг ятгаж мэдэх юм. Учир нь өнгөрсөн 70 жил ЗХУ-ын хиймэл дагуул байсан учраас, нийгмийн байгууллын зарим бүтэц нь ЗХУ-ын системийг хуулсан учраас, боловсролын систем нь ЗХУ-ынхаас өөрчлөгдөөгүй учраас, дарга нарыг шүтсэн босоо удирдлагын систем амь бөхтэй оршсоор байгаа учраас ТУХН-д гишүүнээр элсэх хамгийн боломжтой улс бол Монгол юм. Дээрээс нь БНХАУ-ын эдийн засгийг дангаар ноёрхох ойрын ирээдүйг өөрт ашигтайгаар эргүүлэхэд Монгол бол хамгийн боломжит газар. Нэгэнт гурван улсын эдийн засгийн коридор санаачилга судалгааны түвшинд эхэлчихсэн учраас ОХУ, БНХАУ гэсэн хоёр их гүрэн өөрсдийн тулгалтаа хийх нь гарцаагүй. Угаас тэгсээр ч ирсэн. Тийм болохоор гадаад бодлогын цулбуурынхаа хүрээнд ШХАБ-д ч тэр, ТУХН-д ч тэр ажиглагчийн статусаараа үлдсэн нь тусгаар улсын ирээдүйд нэмэртэй байж мэдэх юм. Нэгэнт их гүрнүүдийн тулгалтад байгаа Монгол Улс хоёр их гүрэнтэй найрсаг харилцаагаа үргэлжлүүлээд, бодлогын томоохон асуудалд төвийг сахисан байр сууриараа хандаад, гуравдагч хөршийнхөө бодлогыг төгөлдөршүүлээд явбал тусгаар улсынхаа цулбуурыг улам чанга атгасаар байх нь дамжиггүй.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Заагч(202.179.31.252) 2023 оны 11 сарын 30

Шхаб хужаад хэн элсэх юм худлаа шхаб” тай ТУХН харьцуулахаа боль хужаа сэтгүүлчээ Латви Литва НАТО-н гишүүн гэдгийг мэддэггүй мал сэтгүүлчинцэрээ яаж нийтлэлэрхүү хог бичээд байнаа.НАТО гишүүн ТУХН-д яаж орох юм малаа.ТУХН Монголд хэрэгтэй Шхабтай харьцуулж муулах оролдлогорхуу гүтгэлэг юм.Монголыг хужаа залгихад бидний их ярьдаг АНУ хэзээ ч туслахгүй нуруугаа харуулна Америк төрх бодит байдал энэ тэд бидэнд туслах шаардлага байхгүй нь туйлын үнэн.Япон өөрийгөө хар хятадаас яая гэж байхад туслахгүй ганц туслагч ньОрос бна.

0  |  1
Заагч(202.179.31.252) 2020 оны 08 сарын 20

0  |  0

Dean(203.91.115.48) 2020 оны 08 сарын 20

Ene gehdee шхабыг denduu harluulaad demii bh. Bid 3dagch horshiin bas turhiraltaas bolgoomjloh heregtei. Hyatadiin taiwani hongkongiin asuudliig haraa bzde 3 dagch horshuud baruunii ornuud turhirsaar bgad salan tusgaarluulchihsan. Hyatadiin mujiig salan tsugaarluulchij bga yum chin Mongoliig bol enuuhen end biz. 3 dagch horsh gedegtei bolgoomjtoi haritsah ni zuitei baih.

0  |  0
Эрдэнэ(103.57.95.89) 2020 оны 08 сарын 20

тусгаар улсын сонгуулийг төв тв нь дамжуулсаных нь төлөө загнаж байгаа элчин сайд элсчихвэл бүр алах байхдаа

0  |  0
Top