ОЛОН ӨНГӨ: Мөнгө төлөх байсан ч мөрөөд

Админ | Zindaa.mn
2020 оны 08 сарын 21

Мөрөөд, мөрөөдөхөд мөнгө төлөх биш гэдэг шүү дээ. Юу авмаар байна,юунд хүрмээр байгаа бүгдийг бодит болсон мэт төсөөл. Бүтэшгүй том зорилго тавиад түүнд хүрэхэд туслах  жижиг ажлуудыг төлөвлөөрэй. Сар руу тэмүүл ядаж л одод дунд үлдэнэ. Хүн чадах бүтээх зүйлээ л төсөөлж чадна түүнээс цаашхыг чадахгүй байх. Бодолд багтаж байгаа цагт боломж дандаа байдаг.

Хүн бүр аз жаргалтай амьдралыг мөрөөддөг гэхдээ тэр нь дотроо янз бүр. Амар амгаланг аз жаргал гэх хүн байх ч олон дунд жаргаж цэнгэхийг аз жаргал гэх нь ч бий. Аав ээжтэйгээ элэг бүтэн эрүүл саруул байхыг, хэнд ч гай болохгүй чөлөөтэй амьдрах,тав тух, сайхан хайр дурлал, хайртай хүнтэйгээ хамт байх, амьдрах итгэл өгөх мөрөөдөл бол аз жаргал гэж хэсэг нь тодорхойлдог. Миний хувьд мөрөөдөх тэр агшин хамгийн аз жаргалтай мөч байдаг. Болох болохгүй талаар шаналж өөрийгөө хорилгүй мөрөөдөх үед үргэлж шинэ санаа төрдөг. Хийж бүтээх эрч хүч өгдөг. Мөрөөдөөд л бай өөрийгөө бүү чамла. Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй, төлөх байсан ч би мөрөөдсөөр л байх болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top