Одоогоос гурван долоо хоногийн өмнө буюу долоодугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны иргэн А-ийн хоёр настай охин нохойд уруулж гэмтсэн хэрэг гарсан. Улмаар хүүхдийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж долоо хоног эмчилгээ хийгээд, одоо гэрт нь гаргаад байгаа ажээ.
Улмаар хүүхдийн ар гэрийнхэн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ч хүүхдийн гэмтлийн зэргийг хөнгөн гэж үзсэн шинжээчийн дүгнэлт гарсан учраас Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас уг хэргийг хаах саналтайгаар прокурорт шилжүүлээд байна. Харин хүүхдийн ар гэрийнхний зүгээс гомдолтой байгаа ба нохойн эзэнд хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаа юм. Тухайн өдөр хоёр настай охиныг эгч нь харж байсан бөгөөд эгчийгээ бие засахаар гарсан хойгуур хашаанаасаа гарч яваад дундад ази үүлдрийн хоёр нохойд хазуулж, биедээ олон тооны шарх авсан байна. Хүүхдийн эгчийн ярьж байгаагаар, дүүгээ хашгирахыг сонсоод очсон боловч дайрсан нохойнуудыг салгаж чадахгүй байсан гэх ба дундад ази үүлдрийн хоёр нохойноос гадна гудамжны нохойнууд мөн хазаж гэмтээжээ. Улмаар охины эгч хөрш айлын хүмүүстэй хамт нохойнуудыг хөөж салгаад дүүгээ яаралтай эмнэлэгт хүргэжээ.
ГССҮТ-ийн эх сурвалжийн мэдээлснээр, охиныг хүлээн авах тасагт хүргэгдэж ирэх үед хүүхдийн хүзүү, цавь, зүүн чих, зүүн дал, бөөрний орчимд 1.5-3.5 см орчмийн гүн шарх үүссэн байсан гэх ба яаралтай тусламж үзүүлж, галзуугийн шинжилгээнд хамруулан нийт 10 гаруй оёдол тавьсан байна. Ингээд охинд долоо хоногийн турш эмчилгээ хийгээд гэрийн асаргаанд гаргаад байгаа ба хамгийн сүүлийг оёдлыг наймдугаар сарын 18-ны өдөр авахуулсан тухай охины авга эгч Э бидэнд ярилаа.
Тэрбээр “Дүүг минь ийм болгосон байхад хууль хүчнийхэн 100 мянган төгрөг санал болгоод өнгөрч байгаад гомдолтой байгаа. Төрсөн дүүгийнхээ хүүхдийн төлөө би эцсээ хүртэл явна гэж бодож байгаа. Шүүх хуулийн байгууллага, эмнэлгийн гаргасан дүгнэлтэд би гомдолтой байна. Миний дүүд гурван сартайгаас нь хойш ээж гэж хүн байгаагүй. Намайг хараад ээжээ гэж дууддаг. Маш хэцүү сэтгэлзүйтэй. Одоо гэрээр эмчилгээ хийж байгаа. Зарим шарх нь идээлсэн байдалтай байна. Нохойн эзнийг Зөрчлийн тухай хуулиар 100 мянган төгрөгөөр торгоод хэргийг хаахаар прокурорт өгсөн. Өнөөдөр би Чингэлтэй дүүргийн прокурортой уулзахаар хүлээгээд байж байна. Дүү маань одоо ч сэтгэл санааны шокноос гараагүй байдалтай байгаа учраас харахад хүртэл хэцүү байна” гэлээ.
Хэрэг гарсан хорооны ойр орчмын айлуудын хэлж байгаагаар охиныг хазаж гэмтээсэн хоёр нохой өмнө нь эзнийхээ дүүгийн хүүхдийг мөн хазаж гэмтээсэн бөгөөд үүний өмнө ч хүн рүү дайрч байсан гэдгийг хэлж байлаа. Харин энэ хэргийн дараа нохойнуудыг буудаж хороогоод байгаа аж. Харин нохойнуудын эзэн гэгдэх иргэн “Миний нохой биш, хариуцлага хүлээх үндэслэл байхгүй” гэх тайлбарыг цагдаагийн байгууллагад өгсөн байна.
Харин дээрх хэргийн тухайд Монгол улсын эрүүгийн хуульд ингэж зүйлчилжээ. Тус хуулийн 20.15 дугаар зүйл буюу орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах,
1.Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч нас барсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэжээ.
Харин Зөрчлийн тухайн хуулийн 5.19 дүгээр зүйл буюу орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах,
1.Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэжээ.
Сэтгэгдэл ( 11 )
Гэрийнх нь хаягийг хэлчих наад хоёр араатныг чинь тамлаж алах бэлдмэлүүд зөндөө байна. Гэрийх нь хаягыг л өгчих 7 хоног хүлээе. Хаа ч байсан давхиж очоод хүртэх ёстойг нь хүртээхэд бэлэн байна. Утас үлдээх хэрэггүй би залгахгүй
Хохь чинь хүүхдээ харж хамаалж байхгүй яасан юм бээ Нохойд ямар буруу байдгийн
Монгол хүний төлөө явах ёстой, хужаа байсан бол өндөр аваад бөөн юм болох байсан
Эвийдээ нялх амитан
Хөөрхий охин. Сэтгэл эмтэрч байна. Ямар их өвдөж байгаа болдоо. Шийддэг газар нь шийдээсэй. Иргэддээ үйлчилдэг цагдаатай болмоор байна.\n
Гудамны нохдуудаа буудаж, заримынх нь үрийн суваг боох мэс ажилбар нэвтрүүлье.
Modold amitan zuv tejeej surgadag hun 1 ch baihgui
Hashaani zerleguudin amitan zuv surgaj tejeej medehgui zerleg hargis araatan bolgodog tod jishee,mongol amitan tejeej surgadag hun 1 ch baihgui
Hashaani orknuudin nohoi tejeeh nereer amitan tamaldagin,zugeer hashaanda untaad hoolin ni uguud huuhedtei togoldog nohoi hezeech hunruu dairahgui,albaar zodoj zoviogood baival nohoi bish \n araatan bolno.
hungun gemtel gsn murdugch.shvvhiin shinjeech yu boddog b.aa.jaahan hvvhed gemteesen ter nohoinuuddaa arga hemjee avaachee..horoonii ajilnuudaa.araichdee
Ямар хачин хүний төлөө биш хуультай юм бэ хөөрхий охин айгаад сүнс нь зайлцан байх вий сайн үзүүлж харуул нохойн эздийг хатуу шийтгэх ёстой