АНУ-ын хамгийн сайхан хосод тооцогдож байсан Женнифер Энистон, Брэд Питт нар дахин нийлэхээр болжээ.
Гэхдээ зөвхөн дэлгэц, тайз дээр. 1982 оны “Рижмонт Хай” инээдмийн киноны онлайн арга хэмжээнд Энистон, Питт, Жулия Робертс, Мэттью Макконахи, Шон Пенн, Морган Фримен нарын одод оролцох болсон байна. Энэ арга хэмжээ маргааш Facebook Live, TikTok сувгаар шууд дамжуулагдах бөгөөд Энистон, Питт хоёр хамтран дүр бүтээх эсэх нь тодорхойгүй байна.
Тэд хамгийн сүүлийн удаа 2001 онд “Найзууд” цувралын нэгэн ангид хамт тоглосон билээ. Хосууд 2000 онд гэрлэж, 2005 онд гэрбүлээ цуцлуулсан. Хэдий салсан ч дотно найзын харилцаатай үлдсэн юм.
Сэтгэгдэл ( 2 )
Энэ 2 угаасаа хайртай 2 бмз дээ. Хүүхэдгүй болоол салсан болохоос
sonin utgagagui medee tavihiin garchig n niilne medeen dere todorhoigui bn gsn n yu gesen ug ymbedee