АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг Өмнөд Америк болон баруун өмнөд Африкийн тэнгэрт сул соронзон хүч бүхий асар том орон илрүүлжээ. Энэ үзэгдлийг Өмнөд Атлантын ер бусын үзэгдэл гэж нэрлэсэн байна.
Тус агентлагийн мэдээлснээр, дэлхийн соронзон орон нарны цэнэгт хэсгүүдийг ойлгож, манай гарагийн бамбайн үүрэг гүйцэтгэдэг байна. Харин энэхүү ер бусын үзэгдэл нарны цэнэгт хэсэгт дэлхийн гадаргууд ердийнхөөс илүү ойртох боломж олгож байгаа аж. Нарны цэнэгт хэсгүүдээс ялгарч буй цацраг хиймэл дагуулуудад шууд туссан тохиолдолд эдгээрт суурилуулсан компьютерт алдаа гарч, сансрын аппаратын мэдээлэл цуглуулах ажил тасалдахад хүргэж болзошгүй аж.
Манай гарагийн хоёр онцлог эл ер бусын үзэгдэл үүсэх шалтгаан болсон байж болзошгүй гэж эрдэмтэд үзэж байна. Энэ нь дэлхийн тэнхлэгийг хазайлт болон дэлхийн цөмийн гаднах давхарга доторх хайлсан металлын урсгал аж. Энэхүү ер бусын орон баруун хойд зүгт аажмаар шилжиж буйг эрдэмтэд тогтоосон байна. Тэр бүү хэл энэхүү орон хоёр хуваагдаж болзошгүй гэж эрдэмтэд таамаглаж байна.
Сэтгэгдэл ( 3 )
baij bolno
ВАНГА ХЭЛЭЭД БАЙСАН. ДЭЛХИЙ ТЭНХЛЭГЭЭ ӨӨРЧИЛНӨ ГЭЖ. КК
Магадлал ендертэй. Сонин хачин байна.