Англичуудын 36 хувь хий үзэгдэл байдагт итгэдэг

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 31

 

Английн оршин суугчдын 36 хувь хий үзэгдэл байдагт итгэдэг болохын Ipsos компанийн явуулсан National Folklore Survey судалгааны дүн харуулжээ.

The Guardian хэвлэлд бичсэнээр, судалгаанд оролцогчдын 29 хувь нь хойд насанд итгэдэг бол 36 хувь нь хий үзэгдэл, сүнс байдагт итгэдэг. Мөн 27 хувь нь үхэгсдийн ертөнцтэй холбоо тогтоох боломжтой гэж үздэг байна. Түүнчлэн, англичуудын 16 хувь нь ер бусын зүйлийг харсан, мэдэрсэн бол 45 хувь нь ямар нэгэн зүйл урьд нь болж байсан мэт санагдах мэдрэмж буюу “déjà vu”-г мэдэрч байжээ. Ингэхдээ ер бусын үзэгдэлд 25-34 насныхан илүү итгэдэг байна. Үүнд зурагт, кино нөлөөлсөн гэж судлаачид үзэж байна. Судалгаанд 16-аас дээш насны 1730 хүн оролцжээ.

Ийм төрлийн судалгааг 60 жилийн өмнө Английн оршин суугчдын дунд явуулж байсныг The Guardian хэвлэл тодруулсан байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Отгоо(202.9.46.143) 2025 оны 10 сарын 31

Байдаг байх

0  |  0
Отгоо(202.9.46.143) 2025 оны 10 сарын 31

Байдаг байх

0  |  0
Top