Сүнсний баярыг тэмдэглэж байна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 31

Аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 1-нд шилжих шөнө дэлхийн олон улс оронд Сүнсний баяр буюу Ариун бүхний Өдрийн битүүнийг тэмдэглэдэг. Уламжлалт ёсоор энэ өдөр багт наадам болдог бөгөөд багт наадмын гол бэлгэ тэмдэг нь шүүр унасан шулам, дотор нь лаа асаасан хулуу байдаг.

Сүнсний баяр буюу Хэллоуин арваннэгдүгээр сарын 1-ний шөнө тэмдэглэдэг байсан кельтүүдийн алдарт Самхейн баярын нэг хувилбар юм. Англи, Ирланд, хойд Францын газар нутагт  амьдарч байсан кельтүүдийн овог аймгууд жилийг зун, өвөл гэх хоёр улиралд хуваадаг байсан бөгөөд аравдугаар сарын 31-ний өдрийг оны сүүлчийн өдөр гэж үздэг байжээ. Энэ өдрөөс эхлэн өвөл эхэлдэг байв.

Кельтүүд энэ өдөр амьд бүхний ертөнц болон үхэгсдийн ертөнц үүдээ нээж, нөгөө ертөнцийнхөн энэ ертөнцөд орж ирдэг гэж итгэдэг байжээ. Энэ шөнийг кельтүүд Сайман буюу Самхейн гэж нэрийддэг байсан гэнэ. Сүнс, хий үзэгдлээс өөрсдийгөө хамгаалахын тулд кельтүүд гэртээ гэрэл гаргаж, муу хүчийг “айлгахын” тулд амьтны гавал, арьсаар хийсэн хувцас өмсдөг байжээ. Энэ үеэр хүмүүс галын дэргэд цугларч, ургацын дээж, амьтнаар тахил өргөдөг байсан аж. Баярын бэлгэ тэмдэг болсон хулуу нь зун дууссаныг бэлгэдэхээс гадна дотор нь асаасан гал муу ёрын сүнсийг зайлуулдаг.

Кельтүүдийг ромчууд эзлэн авсны дараа буюу өнгөрсөн мянганы эхээр кельтүүдийн баяр эртний ромчуудын Фералиа буюу өвөг дээдсийнхээ дурсгалын хүндэтгэх өдөр болон үр жимсний бурхан Помона өдөртэй холилдсон байна. 313 онд Христийн шашин эртний Ромын эзэнт гүрний гол шашин болсноор Европт аажмаар тархжээ. 609 оны /зарим эх сурвалжид 610 он/ тавдугаар сарын 13-наас хойш Ариун бүхний өдрийн тэмдэглэж иржээ. XIII зуунд Пап лам III Григорий Гэгээн Питерийн сүмийг арваннэгдүгээр сарын 1-ний адисалснаар Ариун бүхний өдрийг энэ өдөр тэмдэглэдэг болжээ. Анхандаа  энэ баяр Ариун бүхний битүүн буюу All Hallows Eve нэртэй байсан бол хожим нь Halloween гэж нэрлэдэг болжээ.

Хэллоуиныг АНУ, Канадад хамгийн өргөнөөр тэмдэглэдэг байна. АНУ-ын иргэд жил энэ баярт зориулан нийт зургаан тэрбум ам.доллар зарцуулдаг байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хн(77.38.148.28) 2019 оны 10 сарын 31

боловсролын яамнаас хоричихоод байхад та нар дэмжиж элдэв муу ёр сунс дуудсан зураг тавиад зэвуун байнаа.я.болор гуай удахгуй энэ сунс шигээ болов доо

0  |  0
мэрж(122.201.31.159) 2019 оны 10 сарын 31

сүнсний баяр тэмдэгэх албагүй .. хүүхдүүд чихэр идмээр байвал зүгээр хөөрөх царайгаа гаргаад ороод ир.

0  |  0
Top