Хэллоуины баярын хувцсаа өөрийн гараар хийх ХЯЛБАР АРГУУД

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 28

Хэллоуин нь аймаар ч гэсэн хөгжилтэй баяр болоод уджээ. Энэ баярт та ямар ч хувцас өмсөж болно. Танд Сүнсний баярын хувцсаа сонирхолтой байлгах хэдэн санааг хэлж өгье. Хүүхэд болон том хүний эдгээр өмсгөлийг хийхэд маш энгийн бөгөөд хурдан.


Охиддоо өөрийн гараар оёж болох хувцаснууд

Бяцхан охиноо юу өмсөхийг хүсэж байгааг нь асуугаад өнгө, деталуудыг нь тодорхойлсны дараа түүнтэй хамтран дараах хувцсыг хийх боломжтой.

Шулам
 


Сүнсний баяраар охидын хувирах дуртай хамгийн түгээмэл дүр нь бяцхан шулам. Шовгор оройтой том малгай, бараан өнгийн хувцас, тютю юбка хэрэг болно. Энэ хувцсыг хийхийн тулд танд оёж хатгах шаардлага бараг гарахгүй. 

Хар муур
 

Хар муурны дүр нь охидод маш хөөрхөн харагддаг. Танд хаа сайгүй байдаг муурны чихтэй үсний даруулга, хар тютю юбка, богино үстэй хар хиймэл арьс /эсвэл хамба хилэн/, зөөлөн порлон хэрэгтэй. Порлоноо муурны сүүл хэлбэртэйгээр хэлбэржүүлээд хар өнгийн материалаараа бүрж оёно. Эсвэл боогоорой. 

Хөвгүүддээ хялбархан хийж өгөх хувцаснууд
 

Хөвгүүдийн тань Сүнсний баярын гоёлд ерөнхийдөө хуучин эд зүйлс орно. Хуучин хувцас, эд зүйлсээ угаагаад араг яс, хий үзэгдэл, нинжа болгон хувиргахад бэлдээрэй.

Араг яс
 

Зураггүй хар футболкоо гаргаж ирээд шохой эсвэл өөр цагаан зүйлээр хавирга зураарай. Футболкоо зурагт үзүүлсний дагуу нугалаад болгоомжтойгоор хайчил. Футболкон дотроо цагаан майк өмсөөд л болоо.

Хий үзэгдэл
 

Хуучин цагаан хэрэглэл тань одоо л хэрэг болно. Дөрвөлжилж хайчлаад толгой байрлах хэсэгт буюу голд нь хүний нүүр зурна. Нүдийг зурагт үзүүлсний дагуу хайчилж гаргаад сормуус, хар хүрээ зурах зэргээр та хүссэнээрээ хувиргах боломжтой.

Даавууныхаа үзүүрт хүүхэд тань гараа чөлөөтэй хөдөлгөж байхад туслах барих гогцоо гаргаж өгөөрэй.

Нинжа
 


Хэллоуины баяраар хамгийн их өмсдөг хувцасны нэг нь нинжагийн өмсгөл. Үүнийг хийхэд мөн л оёх шаардлага байхгүй. Ижил өнгийн өмд, цамц л хэрэгтэй. Хар, улаан, саарал эсвэл хөх өнгө нь илүү дээр. Судлуудынх нь өргөн 7 см байхаар даавуугаа хайчилж, зурагт үзүүлсний дагуу уяж өг.

Юүдэнтэй малгай, амны хаалтыг нь энгийн футболкоор орлуулж болно. Футболкийг зурагт үзүүлсний дагуу хүүхдийнхээ толгойд углана.

Хэллоуины эмэгтэй хувцас

Та өөртөө Хэллоуины хөнгөн хувцас оёход маш хялбар. Эртний Египетийн дүр төрхнөөс үндэслэн өөрийн санаагаар баяжуулж хувцас оёорой.

Клеопатра

Цагаан материалыг дөрвөлжин хэмжээтэйгээр аваад энэхүү зургийг дагаарай. Египет загвартай толгойн гоёл зүүгээд л та Сүнсний баярын үдэшлэгийн хатан хаан нь болно.

Хэллоуины баярын эрэгтэй хувцас

Зомби
 

Хуучин хувцсаа гаргаад хайчны тусламжтайгаар урагдаж сэмэрсэн болгон хувиргаад будгаар бохирдуулж, цусны толбо тавь. Зомби явдлыг дуурайхаа бүү мартаарай.

Цуст доктор-маньяк
 


Цус нь өөрөө олон хүнийг айлгадаг зүйл. Цагаан зүйл дээр байхдаа бүр ч илүү аймаар. Цагаан футболка, пиджак эсвэл эмчийн халатыг гуаш, акрил эсвэл мэргэжлийн будаг ашиглан цустай болгоно. Алганы хээ үлдээвэл илүү аймшигтай болно.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Санжидмаа(43.242.243.4) 2023 оны 11 сарын 02

Гоё\n\n\n\n\n\n\n

1  |  0
р муу ё(66.181.189.244) 2023 оны 11 сарын 02

муу ёр муу муухайг даллана

1  |  0
Хуучин хүн(202.9.40.103) 2022 оны 10 сарын 29

Тэнэг хүмүүс цөөхөн байгаасай гэж хүсдэг. Залуусаа ойлгодоггүй ,энэ баяраар яах юм гэх мэтчилэн хэлж байгаа хүмүүст хандаж хэлэхэд залуус хүссэн юмаа хийг л дээ мөнгөөр чамирхаж өр зээл авж цагаан сар наадам хийлгүй байгаа зүйлээ өмсөөд баяр хийг,аймшгийн баярыг тэмдэглэнэ л биз. Бид хүндээр хүлээж авж дэмжихгүй байх шаардлагагүй шүү . Ядаж л чимээгүй байж сурах хэрэгтэй. Дэлхийг дөрвөлжин гэж зүтгээд нэгнээ хөнөөдөг шиг шинэ үеийн хийж бүтээх хүсэлтэй залуусаа цаазалсаар л…\nМиний хүүхдүүд баяраа сайхан тэмдэглээрэй❤️

1  |  1
nah(202.9.40.103) 2022 оны 10 сарын 29

yurn bayraa temdegleh ni temdegleed temdeglehgui ni duugai baiy niigmiin hamag stress ydargaagaa hugjilduh gesen huuhduuded gargaj bdg shuu .Naadam,Mart,Tsergiin bayrt zuv bolovson temdeglej chadahgu arhidah durtai bj neeh asuudalgu halloweend surjin yum yrij boomer zan gargaad bhy bayrlah ni bayrlaad bayrlahgui ni duugui suuy

2  |  2
b(66.181.161.34) 2022 оны 10 сарын 29

bolio

3  |  2
Зочин(66.181.190.9) 2022 оны 10 сарын 29

Ийм муухай баяр гэж бх уу монголчууд бидэнд ямар ч хамаагүй байлтай

3  |  2
. (176.55.119.55) 2022 оны 10 сарын 29

Maniusd yamar hamaatai yum bol oo ene bayar. Ter tusmaa odoo ene tsar tahliin ved shvv

3  |  2
Top