АНУ-д Хэллоуины баярын үдэшлэг дээр хоёр хүнийг буудаж, амийг нь хөнөөв

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 31

АНУ-ын Калифорни мужийн Сакраменто хотод Хэллоуины баярт зориулсан үдэшлэгийн үеэр гал нээсний улмаас хоёр хүн амиа алдаж, таван хүн шархаджээ.

“Fox News” сувгийн мэдээлснээр, хэрэг явдал өнгөрсөн баасан гарагт болжээ. Үдэшлэгт 350-400 хүн оролцсон байна.

Дуудлагын дагуу цагдаа нар хэргийн газар очиход гурван хүн буудуулсан байсан бөгөөд хоёр нь газар дээрээ нас барсан бол гурав дахь хохирогчийг эмнэлэгт хүргэжээ. Хууль хүчнийхэн ирэхээс өмнө дөрвөн шархадсан хүнийг эмнэлэгт хүргэсэн нь хожим нь тогтоогджээ. Шархадсан хүмүүсийн биеийн байдал хүнд байна гэж орон нутгийн цагдаагийн алба мэдээлжээ.

Хэргийг шалгаж байна.

АНУ-д сүнсний баяр буюу Хэллоуиныг аравдугаар сарын 31-нд тэмдэглэдэг.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(64.119.25.234) 2021 оны 10 сарын 31

za muu buduun har avgai mini bitgii ulger shig yariad burhan budda ntr geed bugs doloogood guigeed bai

0  |  2
Сэм(202.9.41.82) 2021 оны 10 сарын 31

Шашны баяр.

0  |  0
Зочин(66.181.188.238) 2021 оны 10 сарын 31

Энэ нэг сэжиг хүрмээр муухай баярыг Монголчууд минь бүү тэмдэглээрэй. Харийн шашны ёс бус үйлдлээр залуу оюун санааг бузарлаж байгаатай бүү эвлэр. Дорнынхонд хэзээ ч Сүнсний баяр гэж байгаагүй, байхгүй шүү.

3  |  1
Монголчууд боль(103.26.194.237) 2021 оны 10 сарын 31

Мрнгол эцэг эхчүүд энэ муу ёрын баярыг хүүхдүүддээ тэмтэглэхийг хориглооч. Нүд амаа боосон хөгийн муухай болцон хүүхдүүд яваад байсан. Хүүхдүүддээ бүр багаас нь хориглож хол байлгаа

2  |  1
.(192.82.83.229) 2021 оны 10 сарын 31

Ийм л муу муухай юм шингэсэн учраас энэ баяр нь огт хэрэг байхгүй. Баяр ч гэж дээ

4  |  1
Top