Канадад болсон буудалцааны үеэр 17 хүн амиа алджээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 20

Канадын Нова Скотиа мужид болсон буудалцааны улмаас амиа алдсан хүний тоо 17-д хүрчээ.

СВС сувгийн мэдээлснээр, Канад улсад сүүлийн 30 жил гараагүй олон хүний аминд хүрсэн гэмт хэрэг бямба гарагаас ням гарагт шилжих шөнө гарчээ. Канадын Үндэсний цагдаагийн газрын комиссар Брэнда Лакигийн мэдээлснээр, гэмт этгээд мөн амиа алдсан байна. Хэргийг шалгаж байгаа бөгөөд хохирогчдын тоо өсөж магадгүй гэж тэрбээр мэдэгджээ.

Гэмт этгээд Гэбриэл Уортман /51 настай/ тус мужийн Порталик хотхонд дараа нь тус хотхоны 50 км радиуст орших бусад суурин газруудад энгийн иргэд рүү гал нээжээ. Арванхоёр цаг үргэлжилсэн гэмт этгээдийг баривчлах ажиллагааны үеэр Канадын хатан хааны морьт цагдаагийн нэг алба хаагч амь үрэгдэж, нэг алба хаагч шархаджээ. Уортман цагдаагийн хувцас өмссөн байсан бөгөөд цагдаагийн машин хөлөглөсөн байсан ч хууль сахиулах албанд ажилладаггүй байжээ.

Гэмт этгээдийг баривчилсан гэж мэдээлж байсан ч сүүлд нь Энфилд хотхонд цагдаагийнхантай буудалцах үеэр алагдсан гэж мэдээлжээ. Гэмт хэргийн сэдлийг шалгаж байгаа бөгөөд зарим хохирогчдыг таньдаг байсан гэж цагдаагийн албанаас мэдээлсэн байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ff(66.181.183.188) 2020 оны 04 сарын 22

Эх орноос минь сайхан нутаг гэж хаа ч алга!!!

2  |  0
(66.181.168.131) 2020 оны 04 сарын 20

I like my gun

0  |  2
Top