Д.Бат-Эрдэнэ: Монгол хүн зүдэрч байхыг хараад зүгээр сууж чадаагүй

2020 оны 08 сарын 21

“Ковид-19” цар тахлын улмаас олон мянган монгол иргэн нутагтаа ирж чадахгүй, алс холын харь орнуудад гацчихаад байна. Хэдий Улсын Онцгой комиссоос гадаад орноос иргэдээ шат дараатай татан авч байгаа ч  тэд зовлон бэрхшээлийн дунд байсаар. Энэ хүнд цагт Япон улсад гацчихаад байгаа элэг нэгт монголчууддаа чин сэтгэлийн тусламж үзүүлэн, байр, хоолоор үнэгүй хангаж байгаа нэгэн залуутай ярилцлаа. Түүнийг Д.Бат-Эрдэнэ гэдэг.


-Юун түрүүнд уншигчдад өөрийнхөө талаар танилцуулна уу?

-Намайг Дэжидмаагийн Бат-Эрдэнэ гэдэг, 21 настай. Механик инженер мэргэжилтэй. Миний бие Монгол Коосэн Технологийн коллежийг 2019 онд төгсөж, мэргэжлээрээ Япон улсад ажиллаж байна.

-Японд ямар нэгэн сургуульд суралцав уу. Эсвэл Монголдоо төгсөөд л японы компанид ажилчихав уу?

-Японд сургуульд суралцаагүй. Монголд 1000 инженер төслөөр таван жил Япон, Монголын хамтарсан “Монгол Коосэн” технологийн коллежид суралцаж, 2019 оны зургаадугаар сард төгсөөд, 10 сард үндсэн ажилтнаар ажиллах урилга авч, одоо “Nissei"  компанид ажиллаж байна.

-Таныг цар тахлын улмаас Японд гацсан монголчуудаа өөрийн байранд үнэ төлбөргүй амьдруулж, хоол хүнсээр хангаж байгаа гэсэн мэдээллийг олж харлаа. Ер нь яагаад туслахаар шийдэв?

-Анх корона гарснаас хойш би олон юм бодсон л доо. Манай Улс иргэдээ оруулахгүй хилээ ингээд хаачихна гэж бодоогүй. Тэгээд өнгөрсөн зургаадугаар сарын үед “Гадаадад гацсан монголчууд” гэсэн группт орж, монголчуудаа хэцүү байдалд байгааг мэдээд чадахаараа туслахаар шийдсэн. Би өөрөө тансаг буудалд бууж, үнэтэй газруудаар хоол унд идээд явж байхад монгол хүнээ зүдэрч байгааг зүгээр хараад сууж чадаагүй. Сэтгэлд нэг л муухай, сэвтэй санагдсан. Тэгээд Токиод түрээсэлж байгаа байрандаа надад хандсан хүмүүсээс Монгол руу буцтал нь амьдруулж, хоол хүнс, ойр зуурын ахуйн хэрэглээгээр нь хангаж, тусалж байгаа юм.

-Таны байранд одоогоор хэдэн хүн байгаа вэ. Та тусдаа амьдардаг уу?

-Зургаан хүн амьдарч байна. Би тусдаа байр түрээсэлж байгаа. Удахгүй арай том байр түрээсэлж, дахиад гурван хүнийг Монгол руу буцтал нь хамт байна.

-Зардлыг нь даагаад үнэ төлбөргүй байрандаа амьдруулъя гэхэд танд мэдээж олон хүн хандсан байх. Та ямар нөхцөл байдалтай хүмүүст тусалж байгаа вэ?

-Над руу олон хүн одоо ч хандсаар  л байна. Өөрийн биеэр тухайн хүмүүс дээр очиж, нөхцөл байдлыг нь харж, үнэхээр хүнд байвал тусладаг. Зарим нь тоглож байгаа юм шиг яваад очихоор блок хийчихнэ, зарим нь ядраад, хэцүү байна гэхээр нь хоол унд дөхүүлж өгье гээд очоод харахаар надаас илүү амьдарч байгаа хүмүүс байдаг. Тиймээс би зөвхөн визний асуудалтай, орох гэр оронгүй болсон, хоол ундгүй, мөнгөгүй болсон хүмүүст л тусалж байгаа. Аяллын визээр ирээд 6-8 сар гацсан гэх мэт хүмүүс байдаг.

-Тэдэнд зориулсан сарын зардал хэр их гардаг вэ?

-Мах, төмс ногоо, ойр зуурын хэрэглээ гээд зургаан хүнд сардаа 80 мянга орчим иен болдог.

-Танай байранд түр амьдарч байгаа хүмүүс хэд орчим настай вэ. Тэдэнд цагийн ажил хийх боломж гардаг уу?

-40 гарсан хүмүүс байгаа. Одоо над дээр ирж амьдрах гурван хүний хоёр нь миний үеийн залуус. Виз нь ажлынх биш болохоор боломжгүй байдаг.

 

НАД РУУ “АЛЬ НАМЫН ХҮН ЮМ БЭ, ХЭН ГЭГЧ ДАРГЫН ХҮҮХЭД ВЭ" ГЭЖ

ДАЙРАХ ТОХИОЛДОЛ ГАРСАН

 

-Таныг байрандаа үнэгүй байлгаж, тусалъя гэхэд хүмүүс таатай хүлээж авсан байх. Ер нь ямар хандалгатай байна?

-Бүгд таатай хүлээж авсан. Гэхдээ зарим нэг хүн чатаар орж ирээд “Аль намын хүн юм бэ, хэн гэгч даргын хүүхэд вэ, битгий худлаа юм зохиогоод бай” гэх мэтээр дайрах тохиолдол байсан л даа. Муугаасаа сайн нь олон юм даа/инээв/. Олон хүн намайг яасан их мөнгөтэй баян юм бэ гэдэг. Тэдэнд хандаж олон хэл сурсныхаа хүчинд л өдий зэрэгтэй явж байна. Хэлтэй бол хөлтэй гэж хэлье. Хүмүүст тусалсан гээд би ямар нэгэн хариу нэхэхгүй. Нэр хүнд хөөж, ядарсан хүмүүстэй сэлфи хийж, олон нийтэд цацахыг хүсдэггүй.

-Ер нь Японд байгаа Монгол буцах хүсэлтэй иргэдийн нөхцөл байдал ямар байна вэ. Японд суугаа элчингийн газар иргэдтэйгээ хэр холбоотой ажиллаж байна вэ?

-Хэцүү, хэцүү.  Зарим монголчуудын ажиллаж байгаа газар нь цомхотгол хийгээд ажилгүй, байрныхаа төлбөрийг дийлэхгүй болсон хүн ч байна. Маш их өр тавиад энд ажиллах гэж ирээд ажилгүй болсон хүмүүс ч байна.  Би чаддагсан бол энд гацсан 700 гаруй хүндээ тусалмаар л байна. Дан ганц Япон гэхгүй хаа сайгүй л монголчууд хүнд байдалд байгаа. Өмнө нь ирээдүйгээ эерэгээр харж, маш их зүйл хийхээр төлөвлөөд гадаадад ирсэн хүмүүс өнөөдөр гудамжинд хоног тоолж сууж байна. Элчингийн газар энд гацсан хүмүүсээ анхаарахгүй байна гэж бодож байна. Яагаад гэр оронгүй болчихоод байгаа хүмүүстээ сэтгэлээрээ ядаж хямдхан майхан аваад хашаандаа байлгаж болохгүй гэж. Энгийн л шийдэгдэх асуудал шүү дээ.  Нэг л зүйлийг ойлгохгүй байгаа. Монгол хүн нутагруугаа буцахад шалтгаан хэрэгтэй гэсэн шүү. Өөрийн гэртээ ороход танихгүй хүнээс зөвшөөрөл авах шаардлагагүй биз дээ.

-Цар тахлаас өмнө монгол залуучууд маань Япон, Солонгос руу явж ажиллах сонирхол ихтэй байсан. Цаашид хил гарч ажиллахаар зорьж байгаа хүн байвал тэдэнд юу гэж хэлэх вэ?

-Японд ажиллах хүсэлтэй байгаа залуустаа хандаж хэлэхэд зуучилж байгаа компаниа сайн судлаарай. Гайгүй хөлөө олон компаниар зуучлуулаарай. Ямар уур амьсгалтай, ямар хүмүүстэй ажиллахаа тооцож байгаарай гэж хэлье. Найдваргүй, араа даах чадваргүй газар олон байна. Зуучилж байгаа компани нь өндөр цалинтай гэж худлаа хэлж хүмүүсийг аваачиж бага цалинтай, амьдралд нь хүрэхгүй, эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохирч байна.

-Эрүүл мэндээрээ хохирсон жишээ байна уу?

-Үүнээс болоод нэг охин ажиллаж чадахгүй маш их дарамтад байгаагаа надад хэлсэн. Тэр охин хүлэмжинд ажилладаг. Халуун нөхцөлд ажиллаад, нүдэн дээр нь яр гарч, ядарч туйлдаад дугуйнаасаа унаад, хөл гар нь хөх няц болчихсон байсан. Зуучилсан нийгэмлэг нь тодорхой заавар, мэдээлэл өгөөгүй. Зүгээр л хүлэмжинд ажиллана гэж хэлсэн гэсэн.

 

ОЛОН ХЭЛ СУРСНЫ АЧААР Л ӨДИЙ ЗЭРЭГТЭЙ ЯВЖ БАЙНА

 

-Нууц биш бол та багадаа ямар амьдрал туулсан бэ. Хэд хэдэн хэлийг яаж сурсан бэ?

-Би айлын ганц хүүхэд. Бага насаа Баянхошуунд өнгөрүүлсэн. Ээжийгээ ажилд явахад өвөөтэйгөө үлддэг байлаа. Ирэхэд нь би чинь шороон дунд тоглож, хүүхдүүдтэй зодолдож, муудалцсан, тас халтар амьтан л угтдаг байлаа /инээв/. Ээж маань герман хэлний орчуулагч, багш. Зундаа жуулчны компаниудад хөтөч хийдэг байсан. Зургаан настай байхдаа анх ээжийг дагаж, жуулчидтай хөдөө явж үзсэн. Тэгээд 17 нас хүртлээ ээжтэй хамт жуулчинд явсаар байгаад хэл сурахад дөхөм болсон. Ээж намайг хэлтэй хүн болгоно гээд “Радуга” дунд сургуульд оруулсан. Би тэнд орос, англи хэлийг төвөггүй сурч, есдүгээр ангиа төгсөөд “Монгол Коосэн Технологийн Коллежи”-д суралцаж, япон хэлийг сурсан. Харин герман хэлийг бие дааж сурсан даа. Жуулчинтай явсаар байгаад чих онгойчихсон. Олон хэл сурсны ачаар л өдий зэрэгтэй явж байна.

-Та одоо ажиллаж буй компанийнхаа талаар товчхон мэдээлэл өгөөч? Гадаадаас, тэр дундаа Хятадаас авдаг чанаргүй эрэг боолтыг монголдоо үйлдвэрлэх боломжтой талаар та цахим хуудсандаа бичсэн байсан.

-Миний ажиллаж байгаа “Nissei" компани нь “Perfect Lock Bolt” гэдэг боолтыг хийдэг. Дэлхийн бусад орнуудад хийж чадаагүй хоёр давхар өөр алхамтай резбатай боолтыг хийсэн. Мөн ийм резба гаргаж зордог машинаа манай компани өөрсдөө бүтээдэг.  Үүнээс гадна манай компани дан ганц “Lock nut” гэхгүй гитар хөгжмийн чих буюу peg, мono jack болон strap pin зэрэг хайгаад олддоггүй жижиг хэсгүүдийг  PLB технологиор хийдэг.  Миний нэг төлөвлөж байгаа ажил бол энэ үйлдвэрийн салбарыг Монголдоо нэвтрүүлэх.

-Бусад ижил төрлийн бүтээгдэхүүнээс ямар давуу талтай вэ?

-Манай боолт нь марк нь SS400, ISO16130 стандартаар гангаар хийгддэг. Ер нь “Lock nut”  нь ni vibration буюу чичиргээг хорих зориулалтай. Жишээ нь төмөр зам болон онгоцны хөдөлгүүр, газар хөдлөлтөөс үүдэн үйлдвэрийн тоног төхөөрөмжид нарийвчилсан алдаа их гардаг. Энэ “vibration”-ыг  дарахын тулд “Lock nut”-ыг ашигладаг. Монгол болон Орост Contra gaik /контр гайк/ гэж байдаг. Тэр нь хоёр ижил хэмжээтэй, ижил алхамтай боолтыг тултал нь чангалж хийдэг. Харин манай Perfect Lock Bolt нь Dual thread буюу хоёр давхарт резбатай, дотор гайк нь гаднахаасаа хурдан.  Контр гайк шиг тултал нь хамаг хүчээ шавхан чангалах шаардлагагүй, эргүүлэхэд л хангалттай. Дэлхийд нэртэй  Nord Lock, Hard Lock гэсэн хоёр компаний бүтээгдэхүүнтэй харьцуулахад манай Perfect Lock Bolt нь чичиргээг 95 хувиар хорьж чадаж байсан.

-Энэ үйлдвэрийг Монголд оруулж ирэхэд хүндрэлтэй зүйл байгаа юу. Эсвэл цаг хугацааны асуудал нөлөөлж байна уу?

-Цаг хугацааны асуудал байна гэж үзэж байгаа. Нэн түрүүнд компанийхаа бүтээгдэхүүнийг Монголд таниулж, нэвтрүүлэхийг зорьж байна. Хэрэв энэ компанийг Монголд нэвтрүүлбэл дотооддоо автомашины сэлбэг, боолт гайкыг үйлдвэрлэдэг болно гэсэн үг. Цаашлаад Nissan, Toyota гэх мэт компаниудыг сэлбэгээр хангах бүрэн боломжтой.

-Сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа.

-Ярилцлага авсанд баярлалаа.

 

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
могий(112.72.15.198) 2020 оны 09 сарын 13

үндэсний баатар болгомоор хүү бн

1  |  0
nemo(99.57.27.106) 2020 оны 09 сарын 13

estoi mundag wow

4  |  0
Dylan(66.181.161.50) 2020 оны 09 сарын 13

Iim saikhan evreg medeelel hovor bolson tsag shuu. Bayarllaa goy yriltslaga bn shuuu

4  |  0
ttt(202.21.116.5) 2020 оны 09 сарын 13

yasan mundag saihan setgelt zaluu be. uneheer baharhaj b.a \n

5  |  0
zochin(153.217.184.50) 2020 оны 08 сарын 21

Khangal chi yasan lalariin hangal zantai nowsh ve ooroo chadahgui bol duuguil bmaar yum

0  |  0
zochin(153.217.184.50) 2020 оны 08 сарын 21

Khangal chi yasan lalariin hangal zantai nowsh ve ooroo chadahgui bol duuguil bmaar yum

0  |  0
zochin(153.217.184.50) 2020 оны 08 сарын 21

Khangal chi yasan lalariin hangal zantai nowsh ve ooroo chadahgui bol duuguil bmaar yum

0  |  0
zochin(153.217.184.50) 2020 оны 08 сарын 21

Khangal chi yasan lalariin hangal zantai pisda ve ooroo chadahgui bol duuguil bmaar yum

0  |  0
zochin(153.217.184.50) 2020 оны 08 сарын 21

Khangal chi yasan lalariin hangal zantai pisda ve ooroo chadahgui bol duuguil bmaar yum

0  |  0
zochin(153.217.184.50) 2020 оны 08 сарын 21

Khangal chi yasan lalariin hangal zantai pisda ve ooroo chadahgui bol duuguil bmaar yum

0  |  0
zochin(153.217.184.50) 2020 оны 09 сарын 13

Khangal chi yasan lalariin hangal zantai pisda ve ooroo chadahgui bol duuguil bmaar yum

1  |  0
Khangal(149.115.59.4) 2020 оны 09 сарын 13

Энэ үнэн үү? бид гайхаад л бна.Байрлаж бгаа хүмүүс хэн бна? Мэдэхгүй л юм.\n

0  |  8
Enerel(66.181.161.50) 2020 оны 08 сарын 21

Saikhan yriltslaga boljee

4  |  0
zochin(202.179.27.115) 2020 оны 08 сарын 25

chereg algaa ter end tend baidag mongoliin elchin gazruud !!!

2  |  0
Эрдэнэ(66.181.191.148) 2020 оны 08 сарын 21

гадаадад байгаа элчингүүд дарга нарын авга хүүхнүүдийг дэлгүүр хэсэүүлж эмлэгт үзүүлэх гэж л байдаг \n

3  |  0
Нэр(202.55.188.89) 2020 оны 08 сарын 25

Хөөх мундаг

4  |  0
mmm(43.228.129.229) 2020 оны 08 сарын 24

bayar hurgie saihan setgeltei, medleg bolovsroltoi mundag zaluu bn naad uildveree mongoldoo oruulj ireerie amjilt husie.....

7  |  0
Top