ПСЖ клубийн 148 хөгжөөн дэмжигч баривчлагдлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 24


Аваргуудын лигийн финалд Германы Баейрн Мюнхен клубтэй учраа таарч хожигдсон Пари Сен Жермен клубийн хөгжөөн дэмжигчид Парис хотод үймээн дэгдээж 148 хүн баривчлагджээ.

Паклубийн цэнгэлдэхээс 5000 хөгжөөн дэмжигч нийслэл хотын талбай руу жагсаж улмаар замдаа үймээн дэгдээсэн байна.

Элизейн талбайд хэд, хэдэн дэлгүүрийг тонон дээрэмдэж, авто машинуудыг сүйтгэсэн байна.

Парисын цагдаа нар жагсаал цуглааныг хүчрэхгүй болсон тул нулимс асгаруулагч ашиглан хүчээр тараажээ.  Одоогоор 1000 гаруй хүнийг байцааж саатуулах эсэхийг хэлэлцэж буй аж.

Аваргуудын лигийн шигшээ тоглолтод Францын нийслэл хотын клуб Баейрн Мюнхен клубт 1-0 онооны харьцаагаар хожигдсэн юм.
 

Эх сурвалж: CNA

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top