Ч.Ундрам: Зээлийн хүүгийн бүрдлийн 60 хувь нь эх үүсвэрийн зардал байна

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 25

УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай Зээлийн хүүг бууруулах стратегийн талаар ярилцлаа.


-Та саяхан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Х.Булгантуяа, Г.Амартүвшин, Б.Жавхлан нарын хамт Зээлийн хүүг буу­руулах стратеги батлах УИХ-ын тогтоолын төслийг өргөн барь­сан. Тогтоолын төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Тогтоолын төслийн Ажлын хэсгийн ахлагчаар Б.Баттөмөр гишүүн ажилласан. Ажлын хэсгийн гол зорилго нь зээлийн хүүг буруулах стратеги боловсруулж, тогтоолын төсөл өргөн барих байсан. Ажлын хэсгийнхэн Монголбанк, Монголын банкуудтай холбоотой маш сайн хамтарч ажилласан. Төв банкны хийсэн өмнөх тооцоо судалгааны материалуудтай танилцаад стратегиа боловруулсан. Ингэхдээ Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хорооноос ч санал авч, тусгаж ажилласан. Энэ стратегийг бид нэгдүгээрт, Зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах, макро тогтвортой орчныг бүрдүүлэх, хоёрдугаарт Зээлийн эрсдлийн зардлыг бууруулах, гуравдугаарт, Банкны үйл ажиллагааны зардлыг бууруулах, дөрөвдүгээрт, Хөрөн­гийн санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх гэсэн дөрвөн зорилттойгоо боловсруулж өргөн барьсан. Ийм дөрвөн зорилтын хүрээнд ямар арга хэмжээ авах юм, түүнийг нь хэн хариуцах юм гэдгийг тодорхой тусгаж өгсөн.

-Дөрвөн зорилтынхоо талаар жаахан дэлгэрүүлээч?

-Бид тодорхой гурван орчинд л үйл ажиллагаа явуулна гэсэн үг. Зээлийн хүүг бууруулахад эдийн засгийн макро орчин тогтвортой байх, инфляци бага, бууралттай байх ёстой. Мөн төлбөрийн тэнцэл, гадаад худалдаа, гадаад хөрөнгө оруулалтууд тогтвортой байж чадвал зээлийн хүү буурна. Үүний тулд Засгийн газар хэрхэн ажиллах, төсвийн тэнцэл ямар байх ёстой вэ гэдгийг нарийн тусгасан. Хоёрдугаарт, банкны эрх зүйн орчныг илүү сайжруулах хэрэгтэй. Ингэхийн тулд бид Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, шаардлагатай хуулиудыг шинээр санаачилж, батлуулах хэрэгтэй байна. Мөн банкны үйл ажиллагааны зардал нь бага байхын тулд банк хоорондын зохицуулалт, банкны засаглалын асуудлуудыг ч шийдэх хэрэг гарна. Жишээлбэл, нэгдсэн бэлэн мөнгөний машин, нэгдсэн картын гүйлгээний систем зэрэгтэй болох хэрэгтэй. Одоогоор банк болгон өөрийн гэсэн бэлэн мөнгөний машин, картын гүйлгээний системтэй байгаа. Үүнийг нь нэгтгэж чадвал банкны өөрийн зардлыг бууруулах боломжтой болно. Дээрээс нь банкууд шинээр салбар нээхэд Монголбанканд төлдөг хураамжийг тэглэх асуудлыг бас оруулж өгсөн байгаа.

-Зээлийн хүү өндөр байгаа шалтгаан юу вэ?

-Ер нь зээлийн хүү өндөр байлгаж байгаа шалтгаануудыг судлаад үзэхэд хамгийн өндөр зардал нь зээлийн эх үүсвэрийн зардал байгаа юм. Эх үүсвэрийн зардал гэдэг нь ерөөсөө л хадгаламжийн хүү. Банк өөрөө компани учраас ашигтай ажиллах ёстой. Тиймээс эх үүсвэрээ бүрдүүлэхийн тулд бусдын мөнгөн хадгаламжинд тодорхой хэмжээний хүү амладаг. Тэгээд түүн дээрээ өөрийнхөө тодорхой зардлуудыг нэмээд ашигт ажиллагаагаа бодохоор зээлийн хүү гарч байгаа юм. Тэгэхээр өндөр хүү амлаад эх үүсвэрээ бий болгочихсон учраас зээлийн хүү нь дагаад өндөр болчихдог. Үүнийг ард иргэд маань маш сайн ойлгох хэрэгтэй. Сайн ойлгоогүйгээс болоод хадгаламжийн хүүгээ нэмээд, зээлийн хүүгээ бууруулах ёстой гэсэн шаардлагыг зарим нь тавьдаг. Гэтэл банк ашигтай ажиллахын тулд ийм боломж байхгүй. Тэгээд ч банкуудыг шууд зээлийн хүүгээ бага болго гэж хэлж болохгүй. Харин эх үүсвэрийн зардал дээр тусгай нөхцөлтэй эх үүсвэрийг болиулахаар тусгасан. Тусгай нөхцөлтэй гэдэг нь маш өндөр хэмжээний хадгаламжийг нийтэд зарласан хадгаламжийн хүүнээс өндөр, тусгай нөхцлөөр тохироод байршуулчихсан хадгаламжийг хэлж байгаа юм. Ер нь зээлийн хүүд нөлөөлж байгаа шалтгаануудын 60 хувийг нь эх үүсвэрийн буюу хадгаламжийн зардал эзэлж байгаа. Банкууд одоогоор 12 хувийн ашигтай ажилладаг юм билээ. Аливаа бизнес 10-15 хувийн ашигтай л байдаг. Мөн үйл ажиллагааны зардал дээр нь тодорхой хөнгөлөлт үзүүлэх буюу Монголбанкнаас авдаг бүх шимтгэл, хураамжуудыг тэглэхээр яригдаж байна. Чанаргүй зээл, барьцаа хөрөнгийн асуудлаас үүдэн эрсдлийн зардал гэж гардаг. Чанаргүй зээл нь шүүхээр шийдэгддэг. Шүүхдэж эхэлснээс хүү бодогдохоо больдог. Долоон жил хүртэл хойшлуулсан шүүхийн маргаан ч байдаг. Энэ хооронд нөгөө мөнгө нь гацчихдаг. Үүнээс үүдэж байгаа бүх зардал, алдагдал нь зээлээ төлөөд явж байгаа хүмүүсийн нуруун дээр ирдэг. Тэгэхээр чанаргүй зээлийн асуудлыг эрх зүйн талаас нь сайн шийдвэрлэж өгөх хэрэгтэй. Ихэвчлэн том зээлдэгч нар чанаргүй зээлийн асуудал үүсгэсэн байгаа юм. Банкууд барьцаанд хураагдсан эд хөрөнгийг зарах гэхээр хүн авдаггүй, зах зээлийн үнэлгээнээс нь бага үнээр зарагддаг гэх мэт асуудал үүсдэг. Тэгэхээр зээлийн барьцаанд хураагдсан эд хөрөнгийг цааш нь олон нийтэд худалдаалдаг актив удирдлагын компанийг байгуулах эрх зүйн орчныг нь бий болгож өгөх ёстой. Мөн зээлийн түүхийн нэгдсэн системийг ч нэвтрүүлэх хэрэгтэй байна.

-Хөрөнгийн зах зээлийг сайжруулах тал дээр ямар арга хэмжээ авахаар яригдаж байгаа вэ?

-Хөрөнгийн зах зээлээ нилээн сайжруулъя гэсэн зорилт тавьж байгаа. Хадгаламж байршуулж байгаа хүмүүсийн ихэнх нь том хадгаламж эзэм­шигчид байдаг. Энэ хүмүүсийг мөнгөө зөвхөн банкинд хадга­луулах биш бондын зах зээл дээр оролцдог, хөрөнгө оруулалт хийдэг боломжуудыг нээж өгмөөр байгаа юм. Хүмүүст банкинд хадгалахаас өөр боломжийн сонголт гаргаж өгөхгүй болохоор банкинд хав дарчихаад эдийн засийн эргэлтэд оруулж хувь нэмэр болохгүй байна. Энэ мэт олон арга хэмжээнүүдийг шат дараатай хэрэгжүүлээд ирвэл зээлийн хүү 2023 оны эцэс гэхэд сарын нэг хувь болгох боломжтой. Өнөөдрийн хувьд бол зээлийн хүүний жигнэсэн дундаж хувь нь жилийн 16,3 байгаа.

-Хадгаламжийн хүүг багасгана гэхээр хадгаламж эзэмшигчид маань мөнгөө татах зэрэг банкинд эрсдэл үүсэх үү?

-Мэдээж ийм эрсдэл үүснэ. Гэхдээ өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд манай банкны зээлийн хүү 4 нэгжээр буурсан. Өмнө нь 20 гарчихсан байсан шүү дээ. Үүнийг маш алгуурхан хийх хэрэгтэй. Эдгээр арга хэмжээнүүдийг авч, бага багаар бууруулаад явна. Тэгэхгүй гэнэт захиргааны аргаар шийдчихэж огт болохгүй. Мөн тусгай нөхцөлтэй хадгаламж үүсгэх нь том банкуудын хувьд нилээд багассан. Эх үүсвэр татах зайлшгүй шаардлагатай байгаа жижиг банкууд л одоо ийм нөхцөлтэй хадгаламжийг санал болгож байна. Үүнийг огт болиулчихаар нилээд хэмжээний зардал бууруулна. Дээрээс нь банкны засаглалын асуудлыг ч хөндөх хэрэгтэй.

-Хугацаагүй хадгаламжийг хүүгүй болгоно гэдэг дээр бас нилээд шүүмжлэл өрнөж байна л даа?

-Хүмүүс энгийн дансанд байгаа мөнгөө хугацаагүй хадгаламж гэж хийгээд дуртай үедээ мөнгөө авч зарцуулаад яваад байгаа юм. Тэгэхээр үүнийг нь болиулж байгаа. Хугацаагүй хадгаламжинд хүү тооцдог ямар ч улс орон байхгүй. Ер нь манайхан зах зээлийн нийгэмд шилжээд нилээд олон жил болж байна. Тиймээс санхүүгийн төлөвлөлтөө маш сайн хийж сурах л ёстой.

-Зээлийн хар түүхийг нэгдсэн системтэй болгох хэрэгтэй гэсэн. Гэтэл хүмүүсийн дунд “утасны төлбөрөө төлөөгүй удсан гээд хар түүхтэй болчихлоо” гэсэн ярианууд байдаг. Тийм болохоор энэ тал дээр жаахан уян хатан бодлого хэрэгтэй болов уу?

-Бид банкнаас санал болгох бүтээгдэхүүнийг нэмэгдүүлье гэж байгаа. Тэр дундаа жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан бүтээгдэхүүнийг сайжруулж олгоё. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлийг заавал Засгийн газар олгодог биш арилжааны банкуудаар дамжуулдаг байвал илүү дээр гэж үзэж байгаа.

-Жижиг дунд бизнес, лангуу ажиллуулдаг хүмүүсийг туйлдаадаг бас нэг зүйл нь хувь хүмүүс өдрийн хүүтэй зээл олгодог байдал байдаг. Энэ талаар ямар арга хэмжээ авахаар тусгасан байгаа вэ?

-Банк бус санхүүгийн байгуул­лага, ломбард, Хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагааг илүү сайжруулах хэрэгтэй. Ер нь мөнгө хүүлэлтийн түвшинг тогтоож өгөхөөр болсон. Зээлийн сарын хүү нь төчнөөн хувиас дээшээ гарчих л юм бол мөнгө хүүлэлт гэж үзнэ гээд түвшин тогтоочихоор энэ мэт үйлдлүүд аяндаа алга болно. Хүүлэлтийг олон улсад гэмт хэрэг гэж үздэг учраас ийм эрсдэл үүрэхийг хүсэхгүй шүү дээ. 

-Зээлийн хүүг бууруулахын тулд гадны банк оруулж ирэх ёстой гэсэн зүйлийг хүмүүс бас хэлдэг. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?

-Энэ бол нилээд улстөрждөг том сэдэв л дээ. Ажлын хэсэг дээрээ бид хэд бас ярьсан. Гадаадын практикийг харахаар банкуудыг төрөлжүүлсэн байдаг. Манай хойд хөрш гэхэд л А, B, C гэж ангилдаг. А ангиллынх нь олон улсын түвшинд үйл ажиллагаагаа явуулдаг. B нь хөрөнгө оруулалт хийдэг, C нь ард түмэндээ чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг юм билээ. Эдгээр нь өөр, өөрсдийн гэсэн үйлчлүүлэгч, эрсдэлтэй байдаг. Манайх харин одоо бол банкууд хэт универсиал буюу бүх зүйлийг хийж байна. Үүнийг Банкны тухай хуульдаа маш тодорхой болгож оруулах хэрэгтэй. Хэрвээ бид гаднын банк оруулж ирвэл зөвхөн хөрөнгө оруулалтын хэмжээнд оруулж ирэх үү гээд шийдлүүд байгаа.

 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
yul(103.212.116.179) 2020 оны 08 сарын 30

uuriinhuu uul uurhaig yariad bgamu

0  |  0
(66.181.190.219) 2020 оны 08 сарын 25

china

0  |  0
Зочин(202.9.46.191) 2020 оны 08 сарын 30

Миеэд ийм юмнууд л олдоно доо ӨНӨРБОЛОР УНДРАЛ

2  |  0
Z(202.9.46.191) 2020 оны 08 сарын 25

царай нь ямар муухайнбээ

1  |  1
баба(202.9.46.191) 2020 оны 08 сарын 25

Яая ёстой онцгүй зальтай хүүхэн

1  |  0
йыа(103.11.195.34) 2020 оны 08 сарын 25

энэ юу вээ хэн бэээ юу яриад байна хэн ийм юм сонгодог банйа.

1  |  0
(66.181.168.131) 2020 оны 08 сарын 31

Uhsen baasni chini zeeliin huugiin burdek murdel uhej hevtsen hujaa yankan

1  |  1
(66.181.168.131) 2020 оны 08 сарын 25

Chi yaasan ih ih uusvertei gichii ve,haana ter chyatsaga baasni chini eh uusver baigaan

1  |  0
зөв санаачилга(202.21.127.62) 2020 оны 08 сарын 25

Энэ үнэхээр зөв ажил. Хүүг өндөр байдгийн цаана зардал өндөр байгаа нь тодорхой. тэгэхээр зардлыг хэрхэн бууруулах вэ гэдэг дээр Ажлын хэсэг сайн ажиллаад өгвөл зээлийн хүү шууд буурна гэж найдаж байна. Амжилт

0  |  0
Бодит байдал(139.5.216.212) 2020 оны 08 сарын 25

Банкны барьцаанд хураагдсан эд хөрөнгө нь зах зээлийн дундаж үнээс доогуур ханшаар зарагддаг гэж ёстой худлаа штээ. Сайн л судалж, энэ ажлыг хиймээр байгаа юм даа. Амжилт хүсьe

0  |  0
Баяраа(202.55.188.81) 2020 оны 08 сарын 30

Мэдлэг боловсролтой хүн шаал өөр ярьж байна шүү амжилт хүсэе өшөө амжилт гаргаарай

0  |  2
Батсайхан(202.131.248.170) 2020 оны 08 сарын 25

Гар утас электрон бараа гэр ахуин тавилга г.м зүйлс дээр банкны лизинг хийж МБанкны мэдээллийн санд оруулдаг буруу. Компаниуд эрсдлээ өөрсдөө хариуцаж борлуултаа дэмжих ёстой

0  |  0
mgl(103.57.93.198) 2020 оны 08 сарын 25

ulsaaraa hedhen hunii hadgalamjiind sanaa zovson archaagui bish gejuu ene gurvan say zeeliin huund darluulsan irged odoo hun bish uuu..........

3  |  0
Top