Сангийн сайдын мэдээллүүдтэй зэрэгцэн тээвэрчид хариу хүлээж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 08 сарын 26

Өчигдөр буюу наймдугаар сарын 25-нд Гашуунсухайт, Шивээхүрэн, Ярант, Ханги боомтоор нүүрс ачсан 2001 машин гарлаа гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдлээ. Мөн тэрбээр энэ сарын 17-нд 1809, 18-нд 1838, 19-нд 1844 машин нүүрс тус тус экспортод гарсан талаар мэдээлсэн.

Тэгвэл  Сангийн сайдыг ийнхүү нүүрсний экспортын мэдээллийг  дуулгаж буйтай зэрэгцэн нүүрсний тээвэр эрхэлдэг аж ахуйн нэгжүүд, тээвэрчид төр засгийн хариу, шийдвэрийг хүлээн найм дахь өдрөө зогсолт хийж байна.

Тавантолгойн нүүрс тээвэрт гарч буй хүний эрх зөрчсөн асуудал, хүнд суртал, тээврийн хөлс, тарифын шударга бус байдлыг эсэргүүцэн зогсолт хийж буй тээвэрчид  задарсандаа биш ядарч, зүдэрсэндээ ийнхүү эсэргүүцлээ илэрхийлж буйгаа мэдэгдэж байгаа юм.

Тодотгоход, Тавантолгойн нүүрс тээвэрт ажилладаг  14 мянган тээвэрчид нэгдэн, Тавантолгойн уурхайгаас Цагаан хад чиглэсэн замын 3 дахь км-т зам хаан зогсож, эсэргүүцлээ илэрхийлж байгаа.

Тээвэрчдийн зүгээс Засгийн газрын 2019 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр өгсөн Уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт, тээвэрлэлт явагдаж байгаа нутагт төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн удирдлагаар хангах, нүүрсний тээвэрт үүсэж байгаа хүндрэлийг шуурхай шийдвэрлэж байх үүднээс Засгийн газрын төлөөлөгч ажиллуулах талаар зургаадугаар сарын 1-ний дотор судалж шийдвэрлэх үүрэг даалгаврыг биелүүлж, Тавантолгойн замд Засгийн газрын төлөөлөгч томилон, нүүрс тээврийн асуудлыг хариуцах эзэнтэй болгохыг шаардаж байгаа юм.

Мөн нүүрсний уртын буюу Тавантолгойн уурхайгаас Цагаан хад гаалийн хяналтын бүс хүртэл 230 км замд 1 тн/ 55 юань буюу 26650 төгрөгөөр тээвэр хийж байгаа бол богинын 25 км т 1 тн/ 26650 төгрөг байгаа нь монгол тээвэрчид явдаг уртын тээвэрт хэт бага тариф тогтоож байгаа гэж үзэж байна. Үүнийг эсэргүүцсэн тээвэрчид бага тарифтай ачилтыг зогсоох шаардлага тавьж, нийт гурван сарын хугацаанд тэмцэж байгаа гэж Тээвэрчдийн зөвлөлөөс мэдэгдэж байгаа.

Энэ тэмцэлд Тавантолгойн нүүрс тээвэрт явдаг 2500 тээвэрчин жолооч гарын үсэг зуран, нэгджээ.

Түүнчлэн 2020 оны зургаадугаар сарын 17-ны өдрийн УУХҮЯ, ЗТХЯ хамтарсан хурлын шийдвэрийг биелүүлж, -80 тарифтай тээврийн ачилтыг уурхайгаас ачихыг зогсоох, Тавантолгойд Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч яаралтай томилох, Онцгой байдлын дэглэмээр богинын тээвэр хийж буй тээвэрчдийн бодит  нөхцөл байдлыг тогтоохын тулд хилийн бүст газар дээр нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийг ирж, тээвэрчдийн төлөөлөлтэй уулзахыг шаардаж байгаа юм.

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
balj(202.126.90.105) 2025 оны 03 сарын 13

untaj bui chonon sureg serwel yahig awilgalchid tootsooloh heregte bh

1  |  0
Зочин(202.55.191.194) 2025 оны 03 сарын 13

энэ тэмцэл хэсэг бүлэг хүмүүсийн шунал сайндаа ч жолооч нарт хайртайдаа биш өөрсдөө 5-10 юнь яраад явж байна гэсэн

1  |  0
ЗОЧИН(202.55.191.194) 2025 оны 03 сарын 13

Төр,засагийн талаар юү хийх юм вэ зах зээлийн хуулаар худалдан авагч тээвэрээ хариуцан гээд худалдааны гэрээдээ заасан байхад төр хажуугаас орж ярих буруу бага үнтэй гэж байгаа бол явахгүй л байна биздээ хэн олон юм ярж ядарч үхэдлээ яв гэсэн юм 80 хүрвэл яваад хүрэхгүй бол болчихгүй юү

1  |  0
энхээ(66.181.161.42) 2025 оны 03 сарын 13

Зѳв ! тээвэрчдийг зүгээр л дуртайдаа явж байгаа аятай бүх газар дээрэлхэж, шулж байдгаа больчихоорой! Адилхан л Монгол хүн , энэ улсын иргэн гэр орноо тэжээх гэж халуунд халж хүйтэнд хѳрч яваа улс шүү!Бага дээрэлхээрэй!

2  |  0
Top