Нийслэлд хувийн 434, төрийн 251 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 08 сарын 26

2019-2020 оны хичээлийн жилд Монгол Улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын 1439 байгууллага үйл ажиллагаа явуулж байснаас 685 (47.6%) нь нийслэлийн нутаг дэвсгэрт байршиж байна.

Үүнээс 251  нь төрийн өмчийн, 434 нь хувийн цэцэрлэг юм.

Өмнөх хичээлийн жилтэй харьцуулахад төрийн өмчийн цэцэрлэг 20-оор нэмэгдэж, хувийн цэцэрлэг 7-оор буурчээ.

Нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдвал зохих 2-5 насны нийт хүүхдийн 79.9 хувь нь хамрагдсан байна.

Үндсэн бүлгийн нийт хүүхдээс ердийн цагийн хуваариар үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэгт 117,370 (97.5%) хүүхэд, 24 цагийн бүлэгтэй цэцэрлэгт 2162 (1.8%), асрамжийн цэцэрлэгт 253 (0.2%), тусгай сургалттай цэцэрлэгт 136 (0.1%), сувиллын үйл ажиллагаатай цэцэрлэгт 445 (0.4%) хүүхэд тус тус хамрагджээ.

Харин хувилбарт сургалтын бүлгийн нийт хүүхдээс ээлжийн бүлэгт 231 хүүхэд хамрагдсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top