БНХАУ-д шавжны эсээс гаргаж авсан вакцины эмнэлзүйн туршилт хийх зөвшөөрөл олгожээ. Синьхуа агентлагийн мэдээлснээр, Улсын эм бэлдмэлийг ханах газрын зөвшөөрөл авсан коронавирусний эсрэг энэхүү вакциныг шавжны эсээс гаргаж авч, хүмүүс дээр турших анхны вакцин болж байна.
Энэхүү тарилгыг Сычуанийн их сургуулийн Баруун Хятадын эмнэлэг бүтээжээ. Уг вакцин КОВИД-19 эсрэг биетийг идэвхжүүлэх үйлчилгээтэй аж. Амьтан дээр хийсэн туршилтын үр дүнгээс үзвэл тус вакцин хулгана, туулай болон сармагчинд 7-14 хоногийн дотор дархлааны хариу үйлдэл үзүүлжээ. Ингэхдээ мэдэгдэхүйц сөрөг нөлөө үзүүлээгүй байна.
Сэтгэгдэл ( 1 )
huvisaliin salaa muchiruur oroldood ehelj dee, ayultai baih magad